Louis Vuitton, хавар-зун 2019 загварын шоуны зочид

Софи Тернер, Алисия Викандер, Шейлин Вудли

Парисын загварын долоо хоногийн сүүлийн өдөр Louis Vuitton загварын ордон хавар-зун 2019 улирлын шинэ цуглуулгаа танилцууллаа. Парис хотын Луврын музейд зохиогдсон загварын шоуны үеэр брэндийн дизайнер Николя Гескьер футурист өнгө аястай, хүйсийн хамааралгүй шинэ цуглуулгаа олон нийтэд харуулсан юм. Цуглуулгад яг л уран зөгнөлт кинонд гардаг шиг куртка, 1990-ээд оны хээтэй футболка, oversize хүрэм, шөвгөр хоншоортой гутлууд давамгайлсан байлаа.

Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николя Гескьерийг дэмжиж, түүний урласан шинэ цуглуулгыг эхний эгнээнд үзэж сонирхохоор жүжигчин Софи Тернер, Алисия Викандер, Кейт Бланшетт, Нина Добрев, Люк Эванс, Жо Жонас болон бусад алдартнууд хуран цугларчээ.

Buro.Mongolia

2018-10-03, 10:00