Met Gala 2019: Улаан хивс

Улаан хивсний бүх төрхүүд

Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музей Met Gala үдэшлэгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үдэшлэг Америкийн сэтгүүлч Сьюзен Зонтагийн "Кэмпийн тухай тэмдэглэл" гэх эссэнээс сэдэвлэж байгаа юм. Кэмп гэдэг нь 1960-аад онд дэлгэрч байсан гоо зүйн ухагдахуун бөгөөд зохиолч "Кэмпийн мөн чанар ер бусын зүйлсийг таашаахад оршино" хэмээн өөрийн бүтээлдээ онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ жил алдартнууд "албан ёсны эрхтэйгээр" хэтрүүлэгтэй хувцаслаж, хамгийн өвөрмөц дүр төрхийг харуулах шаардлагатай болсон юм. 

Үдэшлэгийн зочид ч даалгавраа онц сайн биелүүлж төсөөлж болох хамгийн ер бусын дүр төрхүүдийг бүрдүүлжээ. Жишээ нь Жаред Лето өөрийн толгойг тэврэн хүрэлцэн ирсэн бол Эзра Миллерийн олон нүд толгой эргүүлж байсан юм. Мөн мэдээж хэрэг зөвхөн Леди Гагад зориулагдсан мэт сэдэвтэй энэхүү үдэшлэгт уран бүтээлч бүсгүй 10 минутын дотор дөрвөн өөр костюм сольж гайхшрууллаа. Ингээд Met Gala 2019 үдэшлэгт хүрэлцэн ирсэн бүх зочдыг харцгаая.

Buro.Mongolia

2019-05-07, 10:00