"Once Upon a Time in Hollywood" киноны нээлт дэлхийн хэмжээний оддыг нэг дор цуглууллаа

София Вергара, Адриана Лима, Трэвис Скотт болон бусад

Хэдхэн цагийн өмнө Лос-Анжелес хотод Квентин Тарантиногийн найруулсан "Once Upon a Time in Hollywood" (Холливүүдэд нэгэн удаа) киноны нээлт зохион байгуулагдаж, дэлхийн алдартнуудыг нэг дор цуглууллаа. Найруулагч Квентин Тарантино гол дүрийн жүжигчид болох Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби нарын хамтаар шинэ бүтээлээ зочдод танилцуулсан байна.

Энэ үдэш "Once Upon a Time in Hollywood" кинонд тоглосон жүжигчдийн багийнхнаас гадна улаан хивсний ёслолд тэр бүр оролцоод байдаггүй одод болон алдартнуудын хүүхдүүд гээд дэлхийн энтертэйнмент ертөнцийн ихэнх хүмүүс хүрэлцэн ирсэн нь анхаарал татлаа. Жишээ нь дуучин Бритни Спирс найз залуугийнхаа хамтаар, Брюс Уиллис, Деми Мур нарын охид болох Скаут, Румер, Талула нар, агент "007" Пирс Броснаны хүү, Ума Турман, Итан Хоук нарын охин Майя Хоук нарыг дурдаж болох юм.

Түүнчлэн Тарантиногийн шинэ бүтээлийг үзэхээр киноны нээлтэд Крис Хемсворт, Эльза Патаки, София Вергара, Адриана Лима, Трэвис Скотт, Робин Тик зэрэг дэлхийн "A" зэрэглэлийн одод хүрэлцэн иржээ.

Дашрамд дурдахад "Once Upon a Time in Hollywood" кино өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадам дээр танилцуулагдсан бол Улаанбаатар хотын кино театруудаар наймдугаар сарын 9-нд гарч эхлэх болно.

Buro.Mongolia

2019-07-24, 10:00