Сальма Хайек, Жозеф Гордон-Левитт ба бусад жүжигчид “Sausage Party” киноны нээлтэн дээр

Насанд хүрэгчдийн анимэйшн

Уржигдар Калифорнид Сет Рогены бүтээсэн супермаркетын хүнснүүдийн тухай инээдмийн анимэйшн киноны нээлт болж өнгөрлөө

"Sausage Party" киноны уран бүтээлчид тус бүтээлийг насанд хүрэгчдэд зориулсан анхны инээдмийн анимэйшн кино гэж тодорхойлсон юм. Энэхүү хүнсний бүтээгдэхүүнүүдийн тухай гарах солиотой гэмээр киног Грег Тирнан ба Конрад Вернон нар найруулж, кино зохиолыг жүжигчин Сет Роген бичжээ. Киноны үйл явдалд супермаркетад худалдаалагддаг зайдас, нарийн боов, жигнэмэг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд хүмүүс тэднийг худалдан авсны дараа яг яадаг болохыг олж мэддэг.

"Sausage Party" кинонд Майкл Сера, Жеймс Франко, Сальма Хайек, Жона Хилл, Эдвард Нортон зэрэг алдартай жүжигчид дуу оруулсан байна. Ингээд тус киноны нээлтэнд хэн, хэн ирснийг харцгаая.

Жозеф Гордон-Левитт
Сет Роген
Пол Радд
Сальма Хайек
Майкл Сера

Buro.Mongolia

2016-08-12, 08:00

  • Зураг: