Венецийн кино наадам үргэлжилсээр: "Joker", "Irreversible", "Seberg" киноны нээлт

Үзэгчид "Joker" киноны төгсгөлд босож зогсон найман минутын турш алга ташжээ

2019 оны Венецийн кино наадам ид дундаа орж байна. Өчигдөр найруулагч Гаспар Ноэ 2002 онд кино урлагийн ертөнцөд шуугиан тарьж байсан "Irreversible" киног шинэчлэн үзүүлжээ. Киноны нээлтэд гол дүрийн жүжигчид болох Венсан Кассель, Моника Беллуччи нар хүрэлцэн ирсэн байна.

Мөн энэ үеэр Хоакин Фениксийн тоглосон "Joker" кино нээлтээ хийсэн юм. Кино дуусмагц үзэгчид босож зогсон найман минутын турш нижигнэтэл алга ташсан бөгөөд кино шүүмжлэгчид одоогийн байдлаар тус бүтээлийг DC Comics-ын түүхэнд төрсөн шилдэг кино хэмээн нэрлэж байна.

Түүнчлэн 76 дах удаагийн Венецийн кино наадамд Кристен Стюартын тоглосон "Seberg", найруулагч Роман Поланскийн "An Officer and a Spy" зэрэг шинэ бүтээлүүд танилцуулагджээ. Ингээд эдгээр бүтээлүүдийг үзэхээр кино наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн алдартай зочдыг харцгаая.

2019 оны Венецийн кино наадам Италийн Лидо арал дээр есдүгээр сарын 7 хүртэл үргэлжилнэ.

Кристен Стюарт

Кристен Стюарт

Маргарет Куэлли

Руни Мара

Руни Мара

Хоакин Феникс

Хоакин Феникс

Барбара Палвин

Сара Сампайо

Адель Экзаркопулос

Кейт Бланшетт

Кейт Бланшетт

Катрин Денев

Тина Кунаки

Тина Кунаки, Венсан Кассель

Гаспар Ноэ

Моника Беллуччи, Гаспар Ноэ, Венсан Кассель

Зази Битц

Луи Гаррель

Луи Гаррель, Эммануэль Сенье, Жан Дюжарден

Надин Лабаки

Buro.Mongolia

2019-09-02, 15:00

  • Зураг: