Загварын салбарын “Оскар” буюу CFDA 2019: Улаан хивсний зочид

Жижи Хадид, Эмили Ратаковски болон бусад алдартнууд

Америкийн Загвар Зохион Бүтээгчдийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг загварын салбарын "Оскар" гэх тодотголтой "CFDA Awards 2019" шагнал гардуулах ёслол саяхан Нью-Йорк хотын Бруклины музейд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг шагнал гардуулах ёслолд хувцас загвар болон урлагийн салбарын нөлөө бүхий эрхмүүд загварлаг, донжтой дүр төрх бүрдүүлэн оролцдогоороо алдартай билээ. Дашрамд дурдахад загвар зохион бүтээгч Том Форд Америкийн Загвар Зохион Бүтээгчдийн Зөвлөлийн ерөнхийлөгчөөр томилогдсон ба үүнээс өмнө дизайнер Диана фон Фюрстенберг уг албан тушаалыг 2006 оноос хойш хашиж байсан юм.

Buro.Mongolia

2019-06-04, 10:53