Бюро 24/7: Долоо хоногийн онцлох нийтлэлүүд

Амралтын өдөр

Өнгөрч буй долоо хоногт Бюро 24/7-гийн хуудаснаа нийтлэгдсэн хамгийн гол, гол мэдээллүүдийг танд хүргэж байна

Израилд хийх тав хоногийн аялал: Сөнөсөн тэнгис дэх үй олон спа төвүүдээс Dolphin Reef-ийг гүйцэх газар өөр хаана ч байхгүй. Энд хаа сайгүй жинхэнэ долфинууд байх ба та усан дотор босоо ятгын ая сонсонгоо иллэг хийлгэхэд цаг хугацааны баримжаа алдагдах болно.

Vetements брэндийн үүсгэн байгуулагчид болох ах, дүү Гвасалиягийн ярилцлага: "Санхүүгийн хязгааргүй боломжтой хэрнээ яаж хичээгээд ч амжилтад хүрж чадаагүй хүмүүсийг би харсан. Учир нь тэдэнд авьяас байгаагүй."



Эх сурвалж:http://www.buro247.mn/fashion/expert/demna-ba-guram-gvasaliya-bi-t-ng-ygeer-kharin-ter-nadg-ygeer-vetements-iyg-b-teezh-chadakhg-y-baykh.html

Хөнгөн зууш идэх урлаг: Цүнхлээд авч явж байхад жин эзлэхгүй хэрнээ бүтэн өдөр таныг цатгалан байлгах жижигхэн шидтэнүүдээ хэрхэн сонгох вэ?

H&M x Kenzo: Ирэх арваннэгдүгээр сарыг тэсэн ядан хүлээцгээе. Өнгөрсөн жил Balmain-тэй хамтран тансаг сэтгэгдэл төрүүлэх хувцасны цуглуулга гаргасан H&M энэ жил Kenzo-той хамт ямар гайхамшиг бүтээх бол?

Дуучин Рианнагийн гаргасан нарны шил таны ч анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна. Харин ямар загварын, ямар үнэтэй шилийг та сонирхох вэ?

Онгоцонд нисэхдээ нүүрээ будах нь зөв үү, буруу юу? Хэрэв зөв бол ямар бүтээгдэхүүнээр хэрхэн будах вэ, харин буруу бол та юу хийхгүй байх ёстой вэ? Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

Netflix компани Walt Disney-н кинонуудыг онцгой эрхтэй гаргах боллоо. Тэгэхээр та одоо гэрээсээ дэлхийн нээлтийг шууд үзэх болно. Хамгийн түрүүнд ямар кино үзэх боломжтой байхыг эндээс үзээрэй. 

Хүүхдийн баяраар бэлэглэж болох хамгийн гоё номууд: Эцэг, эхчүүд хүүхэддээ ном бэлэглэхдээ хэд, хэдэн алдаа гаргадаг. Тэгвэл тэдгээр алдаанаас сэргийлж, хамгийн орчин үеийн, хамгийн хуучрашгүй номуудаас сонголтоо хийгээрэй.

Интерьер, дизайн сонирхогчдод италийн Apparatus студийн зэс болон чулуугаар бүтээсэн загварууд гарцаагүй таалагдах болно. Тэднийг мөн худалдан авах боломжтой.

Парис хот дахь Луврын музейд яг одоо "цаг хугацааны цоорхой" үүсээд байна. Музейн бэлгэ тэмдэг болсон алдарт пирамидыг нэрээ нууцласан нэгэн гудамжны уран бүтээлч арилгаж орхилоо

Энэ зун, намар хит болох хамгийн сонирхолтой борооны цувнуудыг эндээс үзээрэй

Google шинэ, супер ухаалагч гар утас танилцууллаа. Тэр олон хэсэг салдаг, олон онцгой чадвартай гарчээ.

 

Buro.Mongolia

2016-05-29, 14:00