Хайх

Netflix компани Disney-гийн кинонуудыг онцгой эрхтэйгээр гаргана

Netflix компани Disney-гийн кинонуудыг онцгой эрхтэйгээр гаргана

Монополь

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрэв та Disney-гийн кинонуудад дуртай бол одоо Netflix танд бүр ч ихээр таалагдах болно

Кино түрээсийн Netflix компани Disney-тэй тусгай гэрээ хийх онцгой эрх олж авснаар тэдний хэрэглэгчид Disney, Pixar, Marvel, Lucasfilm зэрэг кино компаниудын 2016 оноос хойш гарсан бүтээлүүдийг Netflix-ийн сангаас хүлээн авч үзэх боломжтой болж байна. Анх тэд энэхүү гэрээг гурван жилийн өмнөөс ярилцаж эхэлсэн ба одоо харин энэ есдүгээр сараас эхлэн хэрэгжих гэнэ. 

Disney болон Netflix-ийн хийсэн энэхүү гэрээнд Тим Буртоны Alice Through the Looking Glass, Стивен Спилбергийн The BFG, Captain America: Civil War, Finding Dory, The Jungle Book болон Rogue One: A Star Wars Story зэрэг цоо шинэ кинонууд багтаж байгаа гэнэ. Одоо тэгэхээр Netflix-ийн сул тал болж байсан бүрэн хэмжээний киноны сонголт эрс өөрчлөгдөх боллоо.

цааш үзэх