Хайх

H&M дараагийн хамтын ажиллагааныхаа хамтрагчаар Kenzo-г сонголоо!

Шуурхай мэдээ

Text: Buro.Mongolia


Зураг:

H&M компаний хамтын ажиллагаануудад хүн бүхэн дуртай байдаг. Тэд дараагийн хамтрагчийнхаа нэрийг саяхан олонд дэлгэлээ. Шинэ цуглуулгыг Умберто Леон ба Кэрол Лим нар бүтээхээр болжээ

Кэрол Лим ба Умберто Леон нар Kenzo-гийн бүтээлч захирлаар томилогдсоноос хойш Парисын загварын ордон амь орох шиг л болсон. Барын дүрстэй цамц гэх зэрэг гудамжны уур амьсгалтай загварлаг хувцаснууд маш их амжилт олж чадсан юм. Сүүлийн үед олны анхаарлын төвд өөр брэндүүд өртөх нь илүүтэй болсон ч дизайнеруудын тод өнгө ба сонирхолтой хээ дүрсийг брэндийн шүтэн бишрэгчид мартаагүй байгаа. Тиймээс H&M-тэй хамтран гаргах шинэ цуглуулга олны дунд эрэлттэй байх нь гарцаагүй биз ээ.

Шинэ цуглуулгад эрэгтэй ба эмэгтэй загвар мөн аксесуарууд багтах гэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байгаа ч H&M-ийн хамт олон уламжлал ёсоороо тун удалгүй нууцаа бага, багаар дэлгэж эхлэх байх. Цуглуулга өнгөрсөн жилийнх шиг ээ арван нэгдүгээр сарын 3-нд худалдаанд гарна.

H&M дараагийн хамтын ажиллагааныхаа хамтрагчаар Kenzo-г сонголоо! (фото 1)H&M дараагийн хамтын ажиллагааныхаа хамтрагчаар Kenzo-г сонголоо! (фото 2)

цааш үзэх