Buro Guide: Амралтын өдрөөр зочлох 5 онцгой газрууд

Ойр дотнын хүмүүстэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлнэ гэдэг амьдралын нэг баяр баясгалан. Амрах өдрүүдээ тохиолдуулан хамтдаа шинэ газруудаар зочилж, онцгой содон амт чанарыг мэдэрч, шинэлэг зүйлсийг туршиж үзэх мөч бүр нь хожим эргэн дурсах сайхан түүх болон үлддэг билээ. 

Улаанбаатар хот маань өнгө нэмж, монголчууд бидний зуны амралтыг тохиолдуулан хоолны газрууд өөрсдийн онцгой жороор бэлдсэн шинэхэн зоог гүнцгийг бидэнд санал болгож буй энэ цаг үетэй нийцүүлэн үзвэр үйлчилгээ, соёлын арга хэмжээ ээлж дараалан зохион байгуулагдаж, дэлхийн алдартай брэндүүд ч шинэ загвараа танилцуулдаг нь уламжлал болсон гэхэд буруудахгүй. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр Улаанбаатар хотод заавал очиж үзэх таван газруудыг онцлон хүргэж байгааг хүлээн авна уу. Эдгээр газрууд танд шинэ мэдрэмж, шинэ сонголт өгнө гэдэгт итгэлтэй байна.


La Riva Italian Kitchen таныг урьж байна

Bella Vista-д шинээр нээгдсэн La Riva нь дулаан уур амьсгал, тухлан суухад таатай орчин, хамгийн чухал нь итали хоолны тансаг сонголтуудыг танд санал болгодгоороо онцлог билээ. Нээгдсэн даруйдаа л олны анхаарлыг татаж чадсан тус ресторан өнөөдөр залуусын хамгийн их зорьдог, хамгийн эрэлттэй цэгүүдийн нэг болжээ. Амралтын өдрүүдээр бид La Riva-г зорьж очих шалтгаан олон. Учир нь гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагчидтайгаа ч очсон хүн бүрийн амт, сонголтод нийцэх олон төрлийн итали хоолоор үйлчилдэг нь тус рестораны нэг онцлог билээ. "Аливаа итали рестораны чанарыг мэдье гэвэл пастааг нь амтал" гэх яриа хоол сонирхогчдын дунд түгээмэл байдаг. Энэ нь ч учиртай. Цөөн орцтой хэр нь төгс тэнцвэр шаарддаг паста нь аливаа итали рестораны тод хэмжүүр байдаг. Харин La Riva танд жинхэнэ итали пастааг санал болгож байна. Мэдээж хоолны ширээний хамгийн жаргалтай мөчүүдийн нэг бол дундаа пицца хуваан идэж, халуун дулаан яриа өрнүүлэх агшин. Хэрэв та La Riva-д анх удаа зочилж байгаа бол юуны түрүүнд тэдний пиццаг мөн амсаж үзэхийг зөвлөе. Тэдний пиццаны орц найрлагууд энгийн мэт харагдах боловч эхний хазалтаар давташгүй амтыг та мэдрэх болно. Дашрамд дурдахад La Riva-гийн зүгээс таны сонгосон зоогтой зохицох олон төрлийн дарснуудаар үйлчилж байгааг дуулгахад таатай байна.

La Riva Italian Kitchen
Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Дүнжингарав гудамж, Bella Vista хотхон
Утас: 77663388
Instagram: lariva.bellavista


BMW Showroom их хотын төв цэгт байршлаа

BMW автомашины албан ёсны борлуулагч Bavariamotors өөрсдийн Showroom-ийг Улаанбаатар хотын зүрхэн цэг болох Хүүхдийн ордны чанх урд сүндэрлүүлсэн бөгөөд хэн бүгдэд зорьж очиход хамгийн тохиромжтой байршил гэдгийг онцлох нь зүйтэй. Автомашины хөгжил хэзээ ч өнөөдрийнх шиг ийм сонирхолтой түвшинд байсангүй.

Автомат жолоодлого, цахилгаан автомашин, ухаалаг туслах системүүд, дэвшилтэт технологиуд нь жолоодлогын тухай бидний ойлголтыг бүхэлд нь өөрчилж, эзэндээ ээлтэй, тав тухтай байх бодлогыг бүрэн хэрэгжүүлдэг болсныг та бичүүлэлгүй мэднэ буй . Харин энэ бүх шинэчлэлийг зөвхөн уншиж мэдэх бус, өөрийн биеэр мэдэрч болох газар бол BMW Showroom юм. Угтаа BMW-ийн ертөнцөд хөл тавих мөчөөс эхлэн та зөвхөн автомашин унах бус, брэндийн философи, инженерчлэлийн дэвшил, ирээдүйн технологитой танилцах аяллаа эхлүүлнэ. Мэдээж автомашины тухай хамгийн үнэн сэтгэгдлийг машин унах үед л авдаг гэдэгт хүн бүр санал нийлнэ. Иймд BMW Showroom-д зочилж, өөрийн мөрөөдлийн автомашинтайгаа танилцан, ирээдүйд хийх мэргэн сонголтоо төгөлдөржүүлээрэй.

Bavaria Motors LLC
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Монголын хүүхдийн ордоны хажууд
Утас: 99073364, 99046962, 99066332
Facebook: BMW Mongolia
Instagram: bmwmongolia


PAUL Bakery шинэ цэс танилцууллаа

Нарийн боовны орц найрлагуудаа улам баялаг сонголтоор төрөлжүүлж, франц уламжлалт жор, онцгой амтыг эрхэмлэдэг PAUL Bakery нь бүтээгдэхүүн бүрдээ байгалийн гаралтай түүхий эд ашиглаж, будагч бодис, хиймэл өнгө оруулагч, нөөшлөгч зэрэг химийн нэмэлтүүдээс татгалздагаараа онцлог. Мөн рестораны зүгээс үргэлж шинэхэн өглөөний хоол, оройн зоогоор үйлчилдэг гэдгийг дурдахгүй өнгөрөөж болохгүй. Энэ зун PAUL Bakery шинэхэн жороор бэлтгэсэн онцгой цэсийг бидэнд танилцуулж байна. Chocolate for all tastes гэх нэрийн бүтээгдэхүүнүүд нь цэвэр шоколадны хайлмагийг гол орцоо болгосон бөгөөд зөөлөн сүүн крем, аманд бутрах самар, нарийн боовны үелээ давхаргууд нь таны амтлах мэдрэхүйд бас нэгэн шинэ мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Мэдээж та энэхүү шинэ амттанаа тэдний гаргадаг сайн чанарын халуун кофетой хослуулахаас бүү татгалзаарай. Энэ бүгд хамтдаа байж л сая нэг жинхэнэ франц тансаглалыг мэдрэх учиртай. PAUL-ийн зүгээс танд санал болгож буй шинэхэн менюг дурдвал:

PAUL Bakery

Хаяг: Сэнтрал Тауэр 1 давхарт,

Шангри-Ла Молл, киоск

Утас: 77114141

Facebook: PAUL Mongolia

Instagram: paulbakery_mongolia


Jangsu Korean Steak House шинэ жороо танилцуулж байна

Монгол дахь солонгос хоолны соёлд тансаг амтаараа тэргүүлдэг Jangsu Korean Steak House рестораны гол онцлог бол Өмнөд Солонгосын Жансү мужид өсгөж бойжуулсан Хану хэмээх дээд чанарын үхрийн махан хоолоор зочдоо дайлдаг билээ. Jangsu Korean Steak House ресторан энэ зуныг тохиолдуулан хоолны цэсдээ шинэ төрөл нэмж, солонгос хоолны тогтсон хэдэн сонголтуудаас нэгэнтээ хол давж, солонгос хоол + стейкний төгс хоршлыг танд мэдрүүлэхээр зэхжээ. Хану махыг өөр бусад хоолны амттай холилгүйгээр дангаар нь амталж байж махны гол амт, өөх тосны тэнцвэрт байдал зэрэг өндөр зэрэглэлийн маханд тавьдаг чухал үзүүлэлтүүдийг мэдэрч болдог.

Jangsu Korean Steak House ресторанаар үйлчлүүлэхдээ юун түрүүнд стейк махыг хагас болгож эсвэл өөрийн дураар бүрэн болгож идэхийг зөвлөж байна. Дашрамд дурдахад тус рестораныг ахлах тогооч, шеф Дин гардаж байгаа бөгөөд тэрээр Солонгос, Хонг Конг, Сингапур зэрэг олон улсын түвшинд туршлага хуримтлуулсан бөгөөд Солонгос хоолны мастер тогооч ээжийнхээ ур ухааныг өвлөсөн хоёр дахь үеийн тогооч юм. 

Jangsu Korean Steak House

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хаан банк тауэрын нэг давхар

Утас: 77757755, 83006666

Facebook: Jangsu Korean Steak House

Instagram: jangsu.koreansteakhouse


BRUT 19'32 Brasserie ресторанаас хотын хэмнэлийг тольдохуй

Шангри-Ла төвийн дөрөвдүгээр давхарт байрлах тус ресторан нь шинэ орон зай, өвөрмөц хоолны сонголтуудаараа хэн бүхнийг татсаар буй. Хотын хэмнэлийг цонхоор тольдонгоо тайван, тав тухтай орчинд хооллохыг хүсвэл энэ газар таны төгс сонголт байх болно. Ресторан бүр өөрийн гэсэн онцлогийг зөвхөн хоолны амтаар бус орон зайн шийдэл, уур амьсгалаараа илэрхийлдэг. BRUT 19'32 Brasserie ч мөн адил танхимын булан тохой бүртээ өөрийн хэв маягийг шингээж, зочдод давтагдашгүй мэдрэмж төрүүлэх орчныг бүтээжээ.  Эл рестораны мэргэжлийн тогооч нарын гараа гаргаж бэлтгэдэг хамгийн төгс цэс бол олон орны баялаг зоогийн сонголтууд юм. Европ үндэстнүүдийн олон орны амтыг нэг дор мэдэрч давтагдашгүй нэгэн өдрийг өнгөрүүлээрэй.

Brut 19'32 Brasserie

Хаяг: Шангри-Ла Молл, 4-р давхар

Утас: 77558855

Facebook: Brut 19’32 Brasserie

Instagram: brut1932brasserie


Ж.Булган

2026-06-26, 15:35