Рио 2016: Олимпийн наадмын албан ёсны зурагт хуудсууд

Тод өнгөтэй

Рио-де-Жанейро хотод өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа Олимпийн наадмын албан ёсны зурагт хуудсуудыг нийт 13 уран бүтээлч хийжээ

Энэхүү зурагт хуудсуудыг дизайнерууд, контемпорари зураачид зэрэг олон чөлөөт уран бүтээлчид хийсэн бөгөөд гол сэдэв нь Рио хотын гудамжууд, Олимпийн наадмын бэлгэ тэмдэг, тамирчид болсон байна. Жишээ нь эдгээр зурагт хуудсуудын нэгт Копакабана далайн эргийн дагуу Олимпийн банбар барин гүйж байгаа булчинлаг тамирчинг дүрсэлжээ. За ингээд орчин үеийн уран бүтээлчид Рио-де-Жанейро хот ба Олимпийн наадмыг өөрсдийн бүтээлдээ хэрхэн тусгасан байгааг харцгаая.

Buro.Mongolia

2016-08-06, 09:00

  • Зураг: