Apple Watch-ийн аппууд iPhone-оос хараат бус болно

WWDC чуулганы өмнө

Удахгүй болох гэж буй WWDC чуулганы өмнө Apple компани Apple Watch-д зориулж нэгэн шинэ зүйл бэлдсэнээ зарлалаа

Apple Watch зургаадугаар сарын 1-ээс эхлэн iPhone-оос хамааралгүй ажиллах болсныг өчигдөр Apple компаниас мэдэгджээ. Тэгэхээр удахгүй iWatch цаг илүү хурдан ажиллах боломжтой боллоо.

iWatch цагны өмнөх үйлдлийн системд зориулж хийсэн аппууд төхөөрөмжийн үйл ажиллагааг удаашруулдаг байсан тул энэ шинэчлэлтийг хийжээ. Энэхүү шинэ аппууд нь WatchOS 2 систем дээр ажиллах юм байна.

Сануулж хэлэхэд, WWDC чуулган нь зургаадугаар сарын 13-нд Сан-Франциско хотод зохион байгуулагдах болно. Тэгэхээр Apple компани программ хөгжүүлэгчдийн олон улсын чуулганаас өмнө нь энэхүү шинэчлэлтийг хэрэглээнд нэвтрүүлэх нь ээ. 

Buro.Mongolia

2016-04-27, 15:00

  • Зураг: