Хайх

Бейонсе хэрхэн 40 кг турснаа ярилаа

Бейонсе хэрхэн 40 кг турснаа ярилаа

22 Days Nutrition хөтөлбөрийг танилцуулж байна

Text: Бюро 24/7


Дуучин Бейонсе өнгөрсөн жилийн Coachella фестивалийн тайзнаа гарахаас өмнө амаржсаны дараах илүүдэл жингээ хаях зорилгоор эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдан 40 кг турж чаджээ. Тэрээр үүний тулд ямар дэглэм барьж, ямар дасгал хийснээ 22 Days Nutrition гэх бичлэгт дэлгэсэн байна.

Бейонсе 2017 онд хоёр ихэр хүүхдээ өлгийдөн авсны дараа ойролцоогоор 100 кг жинтэй байсан юм. Илүүдэл жингээ хаяхын тулд дуучин бүсгүй тогтмол дасгал хийхийн хажуугаар өөрийн найз, физиологич Марк Боргестой хамтран тусгай хоолны дэглэм боловсруулжээ. Тэрхүү дэглэм нь 22 өдөр үргэлжлэх бөгөөд гол санаа нь зөвхөн ургамлаар хооллоход оршино. "Талх, нүүрс ус, элсэн чихэр, сүүн гаралтай бүтээгдэхүүн, мах, загас, согтууруулах ундаа зэргийг хэрэглэж болохгүй" хэмээн Бейонсе дэглэмийнхээ талаар дурдаж байсан билээ. Харин физиологич Боргесийн хэлж буйгаар энэ дэглэм нь хүнд эрч хүч, энерги нэмж өөрийгөө илүү аз жаргалтай мэдрэхэд туслах гэнэ.

Бейонсе 22 Days Nutrition дэглэмийг хоёр удаа дараалан буюу нийт 44 өдөр барьж хүссэн үр дүндээ хүрч чадсан билээ. Oдоо тэрээр Марк Боргестой хамтран энэхүү дэглэмийг олон нийтэд таниулахыг зорьж байна. Дэглэмийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вебсайт дээрээс нь авах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх