Хайх

Buro 24/7-гийн гоо сайхны толь бичиг: A-antioxidants

Buro 24/7-гийн гоо сайхны толь бичиг: A-antioxidants

Цаг хугацааны урхи

Text: Buro.Mongolia


Антиоксидантууд гэж юу вэ, тэд яах гэж таны арьс арчилгааны тосонд агуулагддаг вэ, мөн Америкийн алдарт арьс судлаач Николас Перрикон энэ сэдэвтэй ямар холбоотой вэ

Та магадгүй антиоксидант гэдэг үгийг өмнө нь хэдэн тэрбум удаа сонсож, төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн шошго дээрээс хэдэн сая удаа уншиж, мөн хэдэн зуун удаа утгыг нь ойлгох гэж оролдож байсан байх. Гоо сайхны салбарын элит хүрээнийхэн энэ зүйлийг 16 жилийн өмнөөс эхлэн хэрэглээндээ нэвтрүүлж өдийг хүртэл сонирхлоо алдалгүй явсаар байна. Тэгэхээр антиоксидант гэдэг нь ямар ид шидтэй зүйл болохыг доороос олж мэдэцгээе.

Өдөр тутмын хэрэглээний нүүрний тосонд ихэвчлэн агуулагддаг антиоксидантууд таны арьс руу нэвтрэн ормогцоо маш дайчин чанартай болдог. Эдгээр химийн идэвхтэй бодисууд нь бидний арьсны эсийн бүтцийг эвддэг, хөгшрөлтийн шинж тэмдэг үүсэхэд нөлөөлдөг чөлөөт радикалуудыг залгидаг жинхэнэ сайхан сэтгэлт "анчид" юм.

Чөлөөт радикалууд арьсан дахь хэвийн эсийг довтлох үед эс исэлдэж, чөлөөт радикалд электроноо өгдөг. Энэ явдлын дараагаар бидний эс тогтвортой нэгдэл болж, харин түүний золиос буюу нэг электрон нь дутуу атом бас нэгэн чөлөөт радикал болж хувирна. Эсийн устгалын процесс ингэж л эхэлдэг юм. Энэхүү эмгэнэлт үйл явц нь мөн арьсны уян хатан байдлыг дэмждэг коллагены молекулуудад ч бас тохиодог нь тун харамсалтай.

Хамгийн алдартай антиоксидантуудын нэг бол Альфа-липойкийн хүчил (Alpha lipoic acid) юм. Энэ антиоксидантын молекул нь чөлөөт радикалтай таармагцаа түүнийг нэн даруйд урхинд оруулж, саармагжуулдаг байна. Энэ нь зөвхөн эсийн түвшинд гэлтгүй мөн эс завсрын хооронд "агнах" чадвартай хүчирхэг антиоксидант юм. Бас нэгэн түгээмэл антиоксидантууд болох E ба C аминдэмүүд нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдгаараа алдартай. Тэд альфа липойкийн хүчлийн хажууд хамаагүй идэвх муутай ч гэлээ, Е аминдэм нь коллаген ба эластины синтезийг идэвхжүүлж, арьсны хуурайшил ба гуужилтыг зогсоож, өөхөн булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг онцгой чадвартай юм.

Анагаах ухааны доктор, дэлхийд алдартай Америкийн арьс судлаач, хоол хүнс ба тэжээлийн мэргэжилтэн, сайн үйлс дэлгэрүүлэгч ба шинийг бүтээгч, хоол хүнс ба хөгшрөлтийн эсрэг сэдэвтэй дэлхийн бестселлер номуудын зохиолч Николас Перрикон өөрийн судалгаагаараа антиоксидантуудыг арьсанд эерэгээр нөлөөлдөг болохыг баталсан. Түүний 2000 онд хэвлүүлсэн анхны The Wrinkle Cure буюу "Үрчлээстэй хэрхэн тэмцэх вэ" номонд хоёроос гурван сарын турш антиоксидант (ялангуяа альфа-липойкийн хүчил) агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхэд жижиг үрчлээснүүд болон нүдний эргэн тойрон дахь хар хүрээ арилж, гүн үрчлээсний хэмжээ багасаж, арьсны ерөнхий үзэгдэх байдал хамаагүй сайжирдаг болохыг нотолгоотойгоор харуулсан байгаа. Перикон хүмүүст хандаж, "Ботоксыг ор тас март! Гоо үзэсгэлэн гэдэг нь бидний бие организм дотроос гарч ирж байх ёстой зүйл юм!" хэмээн хэлэх дуртай.

Альфа липойкийн хүчил нь амьтдын бие организмд, ургамалд, бас мөөгнүүдэд их хэмжээгээр агуулагддаг. Өдөр тутмынхаа шаардлагатай тунг олж авахын тулд маш олон тооны амьтдын элгийг боловсруулах хэрэг гарна. Учир нь амьтдын элгэнд альфа-липойкийн хүчил хамгийн ихээр төвлөрсөн байдаг юм. Гэхдээ мэдээж хэрэг ийм аргачлалаар антиоксидантыг олж авна гэдэг маш хэрцгий тул гоо сайхны лабораториуд энэхүү хүчлийг синтетик аргаар гаргаж авдаг болсон байгаа. Хиймэл альфа-липойкийн хүчил нь ямар нэгэн харшил үүсгэдэггүй хэрнээ залуужуулах чиглэлийн бодит үр дүн авчирдаг тул та айх зүйлгүй хэрэглээрэй.

 

 

цааш үзэх