Хайх

Филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс

Филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс

Text: Б.Цолмон


Сүүлийн үед хамгийн түгээмэл хийгдэж буй гоо заслын эмчилгээнүүдийн нэг бол нүүрний филлер юм. Кайли Женнер, Ким Кардашьян зэрэг одуудын нөлөөгөөр филлерийг хүмүүс ихээхэн сонирхож, нүүрний хэлбэрээ засуулах болон үрчлээнээсээ ангижрахын тулд энэхүү үйлчилгээг сонгох нь олширсон билээ. Филлерийн талаарх маш олон төрлийн мэдээлэл байдгаас бид танд хамгийн үнэн бодит мэдээллийг хүргэж байна.

Филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс (фото 1)

Нүүрний филлер гэж яг юу вэ?

Филлер буюу дүүргэлт эмчилгээ нь нүүрний үрчлээс, эзлэхүүн алдагдал, болон нүүрний хэлбэр засахад зориулагдсан гоо заслын эмчилгээ юм. Филлерийг гиалуроны хүчил ашиглан хийдэг ба энэ нь хүний арьсанд ус чийгшлийг хуримтлуулах зорилгоор байдаг бодис учраас тодорхой хугацааны дараа биед шимэгдэж уусдаг байна.

Нас явах тусам хүний арьсны уян хатан чанар алдагдахаас гадна нүүрний өөхөн давхарга багасч, нүүрний зарим хэсгүүд хонхойж, гавлын яс товойж ирдэг бөгөөд ингэснээр хүн бага зэрэг ядарсан харагдаж, овор нэмж эхэлдэг. Филлер нь нүүрний өөхөн давхарга байхгүй болсон, хонхойсон хэсгүүдийг дүүргэх, хэт хавтгай хэсгийг товойлгох, нүүрний хэлбэр засах мөн гүн үрчлээсийг тэнийлгэх зориулалттай мэсийн бус ажилбар юм.

Ботокс болон филлер хоорондоо ямар ялгаатай вэ?

Хүмүүсийн дунд ботокс болон филлерийг хооронд нь андуурах тохиолдол их гардаг. Гэхдээ энэ хоёр ажилбар нь хоорондоо их ялгаатай. Ботоксын хувьд нүүрний идэвхтэй хөдөлдөг булчингуудыг суллаж өгдөг ба ингэснээр нүүрний хөдөлгөөнөөс болж үүссэн үрчлээг тэнийлгэн цаашид нэмж үрчлээтэхээс сэргийлдэг. Ялангуяа дух, нүдний эргэн тойрон дахь хялгасан үрчлээнд ботокс илүү тохиромжтой. Түүнчлэн гоо сайхнаас гадна эмчилгээний зорилгоор буюу төрөл бүрийн эмгэг өвчний үед хэрэглэдэг.

Харин филлерийн гол үйлчилгээ нь хоосон эзлэхүүнийг нөхөх бөгөөд хангалттай өөхөн давхарга байхгүйгээс шалтгаалж үүссэн нүүрний хонхойсон хэсгүүдийг дүүргэх, гүн үрчлээсийг тэнийлгэх, болон хамар өндөрлөх, уруул томруулах, эрүү уртасгах зэрэг нүүрний хэлбэр засах зэрэг ажилбаруудад илүү тохиромжтой байдаг. Түүнчлэн ботокс нь 3-6 сарын хугацаатай байдаг бол филлер нь чанараасаа хамааран 6 сараас нэг жил хагас хүртэлх хугацааны тогтоцтой байдаг. Мөн уг хоёр эмчилгээ нь өөр өөр үйлчилгээтэй тул хавсарч хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг байна.

Филлерийг нүүрнийхээ аль хэсгүүдэд хийлгэх боломжтой вэ?

Нүүрний шаардлагатай гэсэн бүхий л хэсгүүддээ хийлгэх боломжтой. Ихэвчлэн эрүү нүүрний гажиг засах, уруулын хэлбэр засах, хамар өндөрлөх, хавтгай духыг товойлгох, нүдний доорх хүнхэрийг дүүргэх, хацрын доорх хонхойсон хэсэг болон хөмсөгний дээд талын хонхойсон хэсгүүдийг дүүргэх байдлаар хийдэг. Ялангуяа эмэгтэйчүүдэд нас нэмэх тусам их тулгамддаг асуудал нь үрчлээ гэхээс илүүтэйгээр нүүрний хонхойсон хэсгүүд байдаг. Уг хэсгүүдэд сүүдэр их тусч харагддаг нь илүү овортой харагдах шалтгаан болдог. Цаашилбал зөвхөн нүүр гэлтгүй биеийн бусад хэсгүүд болох хөх, өгзөгөнд ч хийх боломжтой. Хамгийн гол нь хэсэг тус бүрт тохирсон зориулалтын, сайн чанарын филлерийг найдвартай газраар хийлгэх нь чухал юм.

Филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс (фото 2)

Хийлгэсний дараа хэр хугацаанд эдгэх вэ?

Филлер нь мэсийн бус ажилбар учир эдгэрэх хугацаа бараг шаардлагагүй бөгөөд хийлгэсэн филлерээсээ шалтгаалан бага зэрэг хавдалт үүсч болно. Жишээ нь уруулын филлер хийлгэсний дараа бага зэрэг хавддаг бөгөөд нэг долоо хоногийн дотор л хавдар нь бууж хэвийн байдалдаа орно. Харин хүйтний улиралд дөнгөж хийлгэсний дараа даарвал үрэвсэх магадлалтай тул болгоомжтой байх хэрэгтэй. Мөн эмч нар филлер хийлгэсэн өдрөө хүнд дасгал, эрсдэлтэй спорт хийхгүй байхыг зөвлөдөг. Үүнээс гадна 2-3 сар дотроо арьсны гүн рүү ордог лазер зэрэг гоо сайхны өндөр хүчлийн аппаратанд ороод хэрэггүй. Арьс арчилгааны хувьд ердийн хийдэг арчилгаагаа хийгээд явах ба нэмэлт арчилгаа шаардагддаггүй байна.

Филлер бүрэн шимэгдэж арилдаг уу?

Сайн чанарын, цэвэр найрлагатай филлер нь 100% бүрэн шимэгдэж арилах ёстой. Ерөнхийдөө чанараасаа болон хийлгэсэн талбайгаасаа шалтгаалан тогтоц нь 6 сараас нэг жил хагасын хугацаатай байдаг. Гэвч хичнээн сайн филлер хийлгэсэн ч уг процедур нь хүний арьсны доор гадны биет хийж байгаа учир тухайн хүний биеийн дархлаа хэт сайн байх үед бүрэн шимэгдэхгүй тохиолдол байж болно. Ийм тохиолдолд тарилгын арга болон мэс заслын аргаар биеэс гаргах боломжтой.

Эрсдэл болон сөрөг үр дагаврууд бий юу?

Бүх л дэвшилтэт технологийн адил филлер ч гэсэн тодорхой хэмжээний эрсдэлүүдийг дагуулдаг. Филлерийг хийлгэсний дараа зарим тохиолдолд тарилга хийсэн газарт хэсэг зуур улайх, хавдах, өвдөх, загатнах, хөхрөх, тарилга хийсэн хэсэгт товойх эсвэл хатуурах, мөн хэт мэдрэгшлийн урвал илрэх зэрэг эрсдэлүүд гарч болно. Ийм үед эмчилгээ хийлгэсэн эмчтэйгээ холбогдож гарч буй шинж тэмдгүүдээ тухай бүрт хэлж, мэргэжлийн зөвлөгөө авах нь чухал юм. Филлерийг хийх явцад судас дарах, бөглөрөх мэдрэл дайрах гэх мэт эрсдлүүд гарч болзошгүй тул хийлгэх газраа маш сайн судлах шаардлагатай юм. Иймэрхүү процедурыг хийлгэхдээ сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй бөгөөд бусад үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг уншиж маш найдвартай, баталгаатай газар, мэргэжлийн туршлагатай эмчээр хийлгэх хэрэгтэй.

Эдгээр шаардлагуудыг хангах тав тухтай орчинд чанартай, баталгаат бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгч бүртээ тохирсон үр дүнтэй эмчилгээг үзүүлж чаддаг нэгэн гоо заслын эмнэлгийг танилцуулж байна.

Dr.Chingun's Aesthetic Clinic арьс гоо заслын эмнэлэг нь дүүргэлтийн эмчилгээнүүдээ Франц, Канад, Итали, Испани зэрэг орнуудаас албан ёсоор оруулж ирсэн, чанартай, баталгаатай филлерүүдээр хийж үйлчилдэг байна. Түүнчлэн эмч нар нь жил бүр зохион байгуулагддаг арьс судлал, гоо сайхны мэс засал, анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн арга техник, туршлагаас хуваалцдаг "IMCAS World Congress"-т оролцож дэлхийн хамгийн шилдэг эмч, мэргэжилтнүүдээс суралцаж, ур чадвараа байнга дээшлүүлж байдгаараа давуу талтай. Тэдний хамгийн гол онцлог нь нэг төрлийн филлерийг бүх газарт хийх бус хүн бүрийн нүүрний бүтэц, арьсны онцлог, хаана хийлгэх, зорилго зэргээсээ хамааран өөр өөр төрлийн филлерүүдээс хамгийн тохиромжтойг нь сонгож, мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэгт оршдог юм. Үүнээс гадна үйлчлүүлэгчдийнхээ натурал дүр төрхийг хадгалахыг зорьдог тул тунгийн хэмжээ болон аюулгүй байдал дээр их анхаарч ажилладаг юм байна. Тус эмнэлгийн Чингүүн гоо заслын эмчийн хэлснээр, сайн чанарын зориулалтын филлерийг зохих газар нь хийлгэснээр 40-45 насны хүн 30-35 настай мэт залуу харагдах боломжтой гэнэ.

Dr.Chingun's Aesthetic Clinic-т хийгддэг онцлох филлерийн төрлүүдээс танилцуулж байна.

Филлер нь хатуу, дунд, зөөлөн гэсэн гол төрлүүдтэй ба нүүрний аль хэсэгт ямар зориулалтаар хийхээс шалтгаалан зориулалтын филлерүүдээс сонгож хийдэг. Тэдний онцгойлон хийдэг филлерийн төрлүүдээс дурдвал:

Филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс (фото 7)

Revitafill Xtra гиалуроны хүчлийн филлер нь амино хүчил агуулсан ба үрчлээг арилгаж, арьсыг чийгшүүлж, нүүрний эзлэхүүнийг дүүргэх зориулалтаар Франц улсад бүтээгдсэн. Мөн арьсны хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй. Уг филлер нь хэлбэр гаргахад тохирсон уян хатан чанартай ба хэвээ удаан барих чадвар, нүүрний мимик хөдөлгөөний улмаас үүсэх даралтанд тэсвэртэй байдлыг агуулсан гэх мэт маш онцгой бүтэцтэй. Түүнчлэн глицин болон пролин гэсэн хоёр амино хүчлийг агуулснаараа коллагены нийлэгжилтийг дэмждэг. Revitafill Xtra 2, 3, 4 гэсэн гурван төрөл байдаг бөгөөд зөөлөн, дунд, хатуугаасаа хамааран өөр өөр зориулалтаар хэрэглэгдэнэ. Жишээ нь Revitafill Xtra 4 нь 2 болон 3-г бодвол илүү хатуу филлердээ ордог тул хамрын нуруу өндөрлөх, эрүү, шанааг хэлбэржүүлэх гэх мэт эмчилгээнд ашигладаг.

Филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс (фото 8)

Revanesse: Канад улсаас гаралтай Revanese Kiss болон Revanesse Contour гэсэн хоёр төрлийн филлер хийгддэгээс Revanese Kiss нь зөвхөн урууланд хийгдэх зориулалтаар бүтээгдсэн филлер юм. Уг филлерийг ашигласнаар бусад филлерээр гаргах боломжгүй маш нарийн хэлбэрийг натурал байдлаар гаргаж өгдөг ба үр дүнгээ илүү удаан барьдаг. Мөн уруулын филлерийг чийгшүүлэх, эсвэл томруулах зорилгоор 2 өөр найрлагаас сонгож хийлгэж болно. Харин Revanesse Contour филлерийг хамар, эрүү шанааг хэлбэржүүлэхэд ашигладаг.

Филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс (фото 9)

Perfectha Deep: Энэ нь Францын Perfectha Sinclairpharma брэндийн бүтээгдэхүүн ба нүүрний мимик хөдөлгөөний улмаас үүссэн гүн зураас, хацрын гуу, эрүү болон хацрын ясыг тодотгох, хамар хэлбэржүүлэх зориулалтаар бүтээгдсэн.

Дашрамд дурдахад, Dr.Chingun's Aesthetic Clinic-т филлерийн эмчилгээг 20-40 насныханд түлхүү хийдэг ба 40-өөс дээш насныханд Collagen Stimulator буюу коллаген үүсгэгч эмчилгээг хамгийн үр дүнтэй гэж үзэн зөвлөдөг байна.

Филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс (фото 10)

Collagen Stimulator буюу коллаген үүсгэгч гэж юу вэ?

Энэ нь сүүлийн үеийн гоо сайхны салбарт хүчтэй дэлгэрч байгаа үйлчилгээ бөгөөд байгалийн төрх болон нүүрний бүтэц, арьсны эрүүл байдлаа илүү удаан хугацаанд хадгалахад тусалдаг юм. Өөрөөр хэлбэл богино хугацаанд илт мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийг хүсвэл нүүрний филлерийг, харин удаан хугацааны турш аажмаар үйлчилж, үр дүнг нь удаан хадгалахыг хүсч байвал коллаген үүсгэгчийг сонгож болно.

Dr.Chingun's Aesthetic Clinic-ийн санал болгож буй коллаген үүсгэгч үйлчилгээнээс танилцуулъя:

Филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс (фото 11)

Ellanse: Уг коллаген үүсгэгч нь үр дүнгээ хамгийн урт хугацаанд барьдгаараа онцлог ба натурал харагдах дүүргэлтийг хийж чаддагаараа дэлхийд тэргүүлж байгаа бүтээгдэхүүн юм. Коллаген үүсгэгч нь гиалуроны хүчлээр дүүргэлтийг хийхийн хажуугаар тухайн дүүргэсэн хэсэгтээ коллаген, эдийг үүсгэдэг давхар үйлчилгээтэй байдаг. Өөрөөр хэлбэл бусад филлерүүд шиг үрчлээ болон нүүрний эзлэхүүнээ алдаж хонхойсон, арьс өөхний тэнцвэр алдаж, суларсан гэх мэт дүүргэлт шаардлагатай нүүрний бүхий л хэсэгт хийж болохоос гадна тухайн хэсэгтээ коллаген үүсгэж, харин буцаж шимэгдэхдээ хэрэгцээт эдийг үүсгэдэг байна. Бусад филлерүүдийг хийсний дараа үр дүн нь шууд харагдаж, аажимдаа шимэгдэх байдлаар үйлчилдэг бол Ellanse-г хийсний дараа үр дүн нь аажмаар харагдах ба 4-7 хоногийн дараагаас коллаген үүсгэж эхлэн, 3 жил хүртэлх хугацаанд үр дүнгээ барьдаг.

Филлерийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс (фото 12)

Crystalys Luminera: Энэхүү дүүргэлт нь шаардлагатай хэсгийг дүүргэн хэлбэржүүлж өгөхөөс гадна шимэгдэж алга болохдоо тухайн хэсэгтээ коллаген үүсгэж, өөрийн эдээр дүүргэж өгдөг онцлогтой. Crystalys-н тусламжтайгаар хацар, хамар, хамрын угалз, уруулын өнцөг, v line, нүүрний хэлбэр, хонхорхойг засдаг байна. Арьсан доор тарьсан дүүргэгч нь тэр даруйдаа үрчлээг арилгахаас гадна коллагены үйлдвэрлэлийг дэмждэг фиборбластыг сэргээж өгснөөр арьсны коллагены нийлэгжилтийг эрчимжүүлдэг. Уг эмчилгээний үр дүнд арьс илүү нягт бөгөөд уян хатан болж, чангарч, өргөгддөг бөгөөд үйлчлүүлэгчийн нас, жингээс шалтгаалан үр дүн нь 1.5 - 3 жил хадгалагддаг юм.

Филлерийг ямар хүнд хийж болох вэ?

Мэдээж гоо заслын эмчилгээ учраас эмчилгээнд тавигдах тодорхой хэмжээний хориглох заалтууд байдгийг анхааралдаа аваарай. Тухайлбал эмчлүүлэгч 18-аас дээш насных, жирэмсэн болон хөхүүл биш, мөн бүтээгдэхүүний найрлага дахь бодист хэт мэдрэг байж болохгүй. Түүнчлэн батга болон идэвхтэй үрэвсэлтэй арьстай бол эхлээд батганы эмчилгээ хийлгэж, үрэвслээ дарсны дараа филлер хийлгэх боломжтой болно. Үүнээс гадна стрептококкийн гаралтай өвчний түүхтэй, келоид сорвитой, цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийлгэж буй, эсвэл цус бүлэгнэлтийн дутмагшилтай хүмүүст хийх боломжгүй. Мөн хийлгэхээс өмнөх долоо хоногт лазер, хүчтэй гэрэл, химийн гуужуулалт зэрэг арьс гуужуулах эмчилгээнд ороогүй байх гэсэн шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй юм байна.


Dr.CHINGUN'S Aesthetic & Surgery Clinic

Хаяг: ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 6-н давхар

Утас: 7747 5555

Facebook хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Dr.CHINGUN’S Beauty Med clinic

Хаяг: БЗД, Зайсангийн гудамж, Энканто таун 2, Энканто тауэр-н зүүн талын 207-р байр (баруун тийшээ харсан хаалга)

Утас: 7768 5555

Facebook хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.


цааш үзэх