Хайх

Баярын өдрүүдэд хуримтлуулсан илүүдэл жингээ хэрхэн хасах вэ?

Баярын өдрүүдэд хуримтлуулсан илүүдэл жингээ хэрхэн хасах вэ?

Хамгийн гол нь тэнцвэржүүлсэн хоолны дэглэм

Text: Buro.Mongolia


Зураг:

Баярын тансаг ширээндээ баяртай гэж хэлсэн бол одоо хуримтлуулсан илүүдэл жингээ үдэх цаг ирлээ. Тэгэхээр үүний тулд юу хийх хэрэгтэйг эндээс уншаарай

Эхний 2-3 хоногуудад детокс хийж аль эсвэл боломжтой бол хүнд хоолноос татгалзаж, хагас өлсгөлөн байдалтай байсан нь дээр. Ингэснээр та бие организмоосоо хорт бодисуудыг гадагшлуулж, согтууруулах ундаа ба эрүүл бус хоол хүнс хэрэглэсний улмаас үүсдэг таагүй байдлыг бууруулах юм. Энэ хугацаанд зөвхөн нимбэгтэй ус, байгалийн шүүс болон уурагтай коктейль уухыг зөвлөх байна. Ийм хоолны дэглэм баримталж чадахгүй хүмүүс мисо шөл ууж бас болох юм. Харин та детокс хөтөлбөр буюу тэнцвэржүүлсэн хоолны дэглэм барихын өмнө хоол хүнс үл тэвчих тест өгөх хэрэгтэйг санаарай. Учир нь та нуугдмал харшил хөдөлгөх бүтээгдэхүүн хэрэглэвэл детокс хөтөлбөрийн үр дүн гарахгүй. Жин хасах үйл явцын эхний шатыг илүү үр дүнтэй болгохын тулд мөн бүдүүн гэдэсний гүн цэвэрлэгээ явуулдаг байгаа.

Хязгаарлалт тогтоох

Баярын өмнөх жиндээ эргэн очихын тулд хоолны дэглэмээсээ нарийн боов ба круассан, паста ба пицца, кофе ба кофейн агуулсан ундаа зэрэг амттай ч бие галбирт хор нөлөө учруулдаг бүтээгдэхүүнүүдийг хасах хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд бие организм дахь усыг өөртөө хадгалж, бэлхүүсний орчимд өөх хуримтлахад хүргэнэ. Түүнээс гадна чихэрлэг бас давстай бүтээгдэхүүнүүдийг ч бас нэг хэсэгтээ ор тас мартах хэрэгтэй. Эдгээр амт бидний хоол идэх дуршлыг өдөөж, шаардлагатайгаас илүү их идэхэд нөлөөлдөг юм.

Шаардлагатай нойр авах

Нойр дутагдсаны улмаас бие организмд грелин гэх хөдөлгөөн багасгаж, өлсөх мэдрэмжийг нэмдэг тусгай дааврын түвшин ихэсдэг. Энэхүү даавар нь биед өөх тос хуримтлахад нөлөөлж, элэгний глюкоз үйлдвэрлэдэг үйл ажиллагааг эрчимжүүлж өгдөг. Тэгэхээр ямар ч нөхцөлд өөрт шаардлагатай нойроо авч байх нь зөвхөн таны эрүүл мэнд гэлтгүй мөн гоо үзэмж, бие галбирт тань чухал ач холбогдолтой юм шүү.

Ус их уух

Хоолны өмнө нэг стакан ус уух нь ходоодыг хоолонд бэлтгэж, хоол боловсруулах ба жин хасах үйл явцыг эрчимжүүлдэг. Энгийн биш, харин нимбэгтэй ус уувал энэ нь мөн таны хүчил, шүлтийн тэнцвэрийг тогтворжуулж өгнө.

Баярын өдрүүдэд хуримтлуулсан илүүдэл жингээ хэрхэн хасах вэ? (фото 1)

Хоолоо сайтар зажилж идэх

Хоол хүнс хэрэглэхдээ үргэлж сайтар зажилж байх хэрэгтэй. Та өөрийн идэж, заншсанаасаа 5-10 дахин их зажлах хэрэгтэй гээд бодчиход болно. Өдрийн цайндаа та илчлэг ихтэй хоол идэж байгаа бол бүр ч их зажлан идэх хэрэгтэй бөгөөд ингэснээр илүү хурдан жингээ хасна.

Уураг хэрэглэх

Өөх тосны хольцгүй уураг хэрэглэснээр та хурдан цадаж, илүүдэл жин нэмэхгүй. Тугал, адуу, цацагт хяруул, тахиа ба туулайн мах болон сэвэг зарам ногоо таны ходоодыг дүүргэж, хоол идэх дуршлыг барьж өгнө.

Хоолны дуршлыг зохицуулах

Та хоолны хатуу дэглэм барих гэсний хэрэггүй. Дэглэмээ дуусмагц та алдсанаасаа хэд дахин их жин нэмэх болно. Үүний оронд эрсдэл багатай аргаар хоолны дуршлаа зохицуулж, нэмэлт хоолноос татгалзаж сураарай. Тэгэхээр хоолны дэглэмдээ хром, литий ба амин хүчлээр баялаг бүтээгдэхүүн нэмэхэд л хангалттай.

Хром амттан идэх хүслийг дарж, липид, уураг ба нүүрс усны солилцоонд оролцож, цусан дахь холестерины хэмжээг багасгадаг. Литий нүүрс ус ба өөх тосны солилцоонд оролцож, сэтгэл санаа тайвшруулж, стрессээс үүдэлтэй хэтрүүлэн идэлтээс урьдчилан сэргийлдэг. Энэ бүх эерэг үр нөлөөтэй орцууд шар буурцаг, газрын самар, улаан ба хар түрсэнд их хэмжээгээр агуулагддаг юм.

Дааврын түвшинг зохицуулах

Лептин, MSH, окситоцин, кортизол, холецистокинин гэх зэрэг дааврууд бие организмоос илүүдэл бодисыг гадагшлуулж, бодисын солилцоог сайжруулж, хоолны дуршлыг зохицуулж өгдөг. Өмнөх үеийн даавруудтай харьцуулбал эндрогенийн даавруудтай молекулийн түвшинд ижил бүтэцтэй орчин үеийн эмүүд үр дүн сайтай бөгөөд аюул, эрсдэл багатай болох нь батлагдсан. Хэдий тийм боловч нэмэлт дааврыг зөвхөн мэргэжлийн эмчийн заалттайгаар хэрэглэх хэрэгтэйг бүү мартаарай. Дааврын түвшингээ зохицуулахын өмнө заавал ч үгүй эмчтэй зөвлөлдөж, шинжилгээ өгч, мэргэжлийн түвшинд арга хэмжээ авах хэрэгтэй.

Баярын өдрүүдэд хуримтлуулсан илүүдэл жингээ хэрхэн хасах вэ? (фото 2)

Эко коктейль уух

Эко коктейлиуд илүү эрчимтэй дасгал хийхэд тусалж, хөнгөн зууш идэх дуршил дарж, сэтгэл санааны байдлыг сайжруулж өгдөг. Эдгээр нь дотроо сахар, ханаагүй тос, амтлагч, амт нэмэгдүүлэгч ба будаг агуулдаггүй бөгөөд цэвэр уураг ба амин хүчлийн эх үүсвэр юм. Эко коктейлиуд мөн булчингийн масс нэмэгдэхэд тусалж, дархлаа дэмждэг давуу талтай.

Эцэст нь хэлэхэд жингээ хасахын тулд ямар нэгэн дасгал хөдөлгөөн заавал ч үгүй хийх хэрэгтэйг санаарай. Өдөрт хамгийн багадаа нэг цагийг дасгал хийхэд зарцуулж байхыг зөвлөх байна. Зөвхөн спорт зааланд хүнд төмөр өргөнө гэлтгүй, гэртээ эсвэл гадаа хурдан алхахад л хангалттай юм шүү.

цааш үзэх