Хайх

Байгалийн уур амьсгал: Chanel намрын цуглуулгаа танилцууллаа

Байгалийн уур амьсгал: Chanel намрын цуглуулгаа танилцууллаа

Газар, холтос ба хөвдний өнгө

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Chanel-ын гоо сайхны урлан намарт бэлдэж шинэ цуглуулга гаргалаа. Энэ удаад туулайн бөөр мод, царсны боргоцой, өнгөт навч гэх зэрэг байгалийн баялаг өнгө шинэ санаа төрүүлжээ

Шинэ цуглуулга нь намган ногоон, бор, хул, хүрэн, шар мөн тод улаан өнгөнүүдээс бүрдсэн байна. Эдгээрээс намган ногоон өнгө нь энэ улирлыг тодорхойлох өнгө болж, шинэ цуглуулгын нүдний тень болон харандаанд оржээ.

Брэндийн алдарт будгийн нийлүүр Les 4 Ombres нь матт, атлас болон гялалзсан гээд гурван төрлийн бүрхүүлтэй гарсан байна. Нийлүүрт хоёр зөрчилдсөн өнгөнөөс гадна бор, алтлаг хул, боронзон ягаан гэх зэрэг суурь өнгөнүүд оржээ.

Байгалийн уур амьсгал: Chanel намрын цуглуулгаа танилцууллаа (фото 1)

Нэг өнгөтэй нүдний будаг нь тод шаргал Rouge-Gorge болон мөнгөлөг туяатай хар саарал Fleur de Pierre өнгөний сонголттой. Харин хацар өнгөлөгчийн хувьд гэвэл баялаг Alezane өнгөөр гарсан тул хацартаа хөнгөхөн түрхэхэд л наранд борлосон мэт үр дүн авах болно.

Цуглуулгын гол чимэг болох уруулын будаг, өнгөлөгч нь шаргал ба жимсний тод өнгөтэй. Харин бүрхүүл нь матт эсвэл гялалзсан гэсэн сонголттой байгаа.

цааш үзэх