Хайх

Christian Louboutin-ы шинэ уруулын лак

Christian Louboutin-ы шинэ уруулын лак

Loubliaque

Text: Бюро 24/7


Уруулын лакан будгийн шинэ цуглуулгад бүдэг ягаанаас эхлээд тод улаан хүртэл нийт найман төрлийн өнгө багтжээ

Дэлхийд танигдсан гутлын дизайнер Кристиан Лубутены хамгийн ихээр ашиглах дуртай материалуудын нэг бол яахын аргагүй лакадсан гялгар шир юм. Тэр алдарт гутлынхаа толин тусгалаар бүсгүйчүүдийн уруулыг чимэхийг олон жилийн турш хүсч ирсэн бөгөөд дөнгөж энэ зун л тэрхүү хүслээ хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Саяхан танилцуулсан шинэ Loubliaque цуглуулгаа Лубутен "сэтгэл хөдөлгөм бөгөөд тачаангуй" хэмээн тодотгожээ.

Найман төрлийн өнгөний сонголттой лакан будгууд лусын дагинын сүүлийг санагдуулам нэвт гэрэлтэх шилэн савлагаатайгаар худалдаанд гарсан байна. Эдгээр будгуудын долоо нь алтан таглаатай бол, үлдсэн нэг нь мөнгөлөг таглаатай аж. Тэрхүү бусадаасаа онцгой будаг нь брэндийн алдарт гуталны улаан ултай ижилхэн өнгөтэй байгаа.

Шинэ цуглуулга аль хэдийнээ худалдаанд гараад амжсан бөгөөд тус бүрдээ $85 доллараар борлуулагдаж байна.

Christian Louboutin-ы шинэ уруулын лак (фото 1)

 

 

цааш үзэх