Хайх

Jo Malone хаврын шинэ үнэртнүүдээ танилцууллаа

Jo Malone хаврын шинэ үнэртнүүдээ танилцууллаа

Таван шинэ үнэр

Text: Buro.Mongolia


Зураг:

Jo Malone London брэндийн гаргаж буй хаврын улиралд зориулагдсан таван шинэ үнэртэн нь халгай, пачули, шошлой, уд модны навчис, хуш мод болон арцаар анхилах бөгөөд энэ оны гуравдугаар сард худалдаанд гарна. Шинэ цуглуулгыг Wild Flowers & Weeds хэмээн нэрлэсэн нь үнэртнүүдийн найрлагад ургамал, өвс давамгайлсныг илтгэж байгаа юм.

Jo Malone хаврын шинэ үнэртнүүдээ танилцууллаа (фото 1)

Тодруулбал цуглуулгын Nettle & Wild Achillea нь халгай ба олон навчит, Willow & Amber нь уд мод ба хув, Cade & Cedarwood нь хуш мод ба арц, Hemlock & Bergamot нь лийр, харин Lupin & Patchouli нь шошлой ба пачули ургамлаар үнэртэнэ. Эдгээр үнэртнүүд нь мөн 20 мл бүхий шинэлэг дизайнтай савлагаанд хийгдсэн тул та сонирхоод үзээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх