Хайх

Кардашьян эгч дүүс хамтран сүрчгийн цуглуулга гаргалаа

Кардашьян эгч дүүс хамтран сүрчгийн цуглуулга гаргалаа

"The Diamonds"

Text: Бюро 24/7


Кортни, Хлои болон Ким Кардашьян нар хамтран KKW Fragrance брэндийн нэр дор The Diamonds хэмээх сүрчгийн цуглуулга гаргалаа. Цуглуулгад гурван төрлийн сүрчиг багтсан бөгөөд сүрчиг бүр нь өөр өөрийн онцгой үнэр, мэдрэмжийг агуулжээ. Тухайлбал эмэгтэйлэг, тачаангуй мэдрэмж өгөх чихэрлэг жимс, цэцэгсийн найрлага бүхий ягаан өнгийн сүрчгийг Хлои бүтээсэн бол Кортни баяр баясгалантай, тайван сэтгэгдэл төрүүлэх патчули ургамал, ваниль, мэлрэг цэцгийн найрлага бүхий үнэртнийг гаргажээ. Харин Ким Кардашьян халуун орны цэцэгс, сампагута цэцэг, наргил модны тос, заарын найрлага бүхий үнэртэнг гаргасан байна. "Кортни болон Хлои нартай хамтарсан анхны сүрчгийн цуглуулгаа гаргаж буйдаа маш их баяртай байна. Цуглуулга дахь үнэртэн бүр нь бидний хувь хүнийг илэрхийлэх болно" хэмээн Ким цуглуулгын тухай ярьсан ба цуглуулга арваннэгдүгээр сарын 8-ны өдөр худалдаанд гарахаар болжээ. Сүрчиг тус бүрийн үнэ 40 ам.доллар бол The Diamonds цуглуулга бүхлээрээ 110 ам.доллараар худалдаалагдахаар болжээ.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх