Хайх

Кейтлин Женнерийн анхны гоо сайхны сурталчилгаа

Кейтлин Женнерийн анхны гоо сайхны сурталчилгаа

M.A.C-д зориулж

Text: Ө.Тодгэрэл


Кейтлин Женнер саяхан H&M-ийн шинэ нүүр царайгаар тодорч, загварын ертөнцөд хөл тавьсан бол одоо тэрбээр M.A.C-тай хамтарч, гоо сайхны салбарт хүчээ үзэхээр шийджээ

M.A.C Cosmetics ба Кейтлин Женнер нар хамтран ажиллах болсон талаарх мэдээ аль хоёрдугаар сард интернет сүлжээгээр цацагдсан. Алдарт косметикийн брэнд Кейтлинтэй хамтарч, Finally Free нэртэй, бүүдгэр ягаан өнгийн уруулын будаг худалдаанд гаргаж байгаа юм. Энэхүү уруулын будаг нь дөрөвдүгээр сарын 7-нд худалдаанд гарсан бөгөөд борлуулалтаас олсон нийт орлого нь M.A.C-ийн нэрэмжит трансжендерүүдийг чиглэсэн ДОХ-ын санд шилжин орно.

"Би уруулын будагтаа трансжендерүүдийн нийгэмлэгийг илэрхийлэх, миний дотоод ертөнцийг тусгах онцгой нэр өгөхийг хүссэн. Энэ бол удаан хүлээсний эцэст ирсэн эрх чөлөө (Finally Free). Хүмүүс энэхүү уруулын будгийг өдөр бүр хэрэглээсэй гэж би хүсч байна. Тийм учраас би бүүдгэр ягаан гэх маш нийтлэг өнгө сонгосон юм" хэмээн Кейтлин Женнер тайлбарлажээ.

Кейтлин Женнерийн анхны гоо сайхны сурталчилгаа (фото 1)

цааш үзэх