Хайх

Харри Стайлс Gucci брэндийн шинэ үнэртний сурталчилгаанд

Дурсамж сэдрээх шинэ үнэртэн

Text: Бюро 24/7


Дуучин Харри Стайлс Gucci брэндийн "Mémoire d'une Odeur" хэмээх шинэ сүрчгийн нүүр царайгаар тодорлоо. Шинэхэн cүрчгийн сурталчилгаанд зориулан үлгэрийн ертөнцийг санагдуулам зураг авалтыг Италийн Канале-Монтерано хэмээх эртний тосгонд хийжээ. Сурталчилгааны зургийг уламжлал ёсоор зурагчин Глен Лачфорд дарсан бол найруулагчаар Кристофер Симмондс ажиллажээ. Түүнчлэн зураг авалтад урлагийн сургуулийн оюутан Харрис Рид, Лос-Анжелесаас гаралтай зураач Ариана Пападеметропулос, хөгжимчин Зуми Росоу зэрэг олон уран бүтээлчдийг оролцуулсан нь төслийг илүү өвөрмөц болгосон байна.

Gucci брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле "Mémoire d'une Odeur" сүрчиг нь үнэ цэнтэй дурсамжийг тань сэргээх болно хэмээн тодотгосон ба Харри Стайлс, Зуми Росоу зэрэг сурталчилгаанд оролцсон уран бүтээлчдийн бага насны  зургуудыг Gucci брэндийн Instagram хуудсанд дэлгэжээ. Балжингарам, мэлрэг цэцгийн найрлага бүхий "Mémoire d'une Odeur" үнэртэн нь 120 ам.долларын үнэтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх