Хайх

M.A.C x Star Trek цуглуулга

M.A.C x Star Trek цуглуулга

Сансар огторгуй

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Ретро футуризм сэдэвтэй гоо сайхны цуглуулга хичнээн сонирхолтой байхыг та төсөөлж байгаа биз ээ. Асар их саа, этгээд контур, хачирхалтай өнгөнүүд гээд олон содон зүйл M.A.C x Star Trek цуглуулгад бий

Wonder Woman, The Simpsons, Venomous Villains гэх цуглуулгуудын дараа M.A.C-ийн нүүр хувиргагчдын уран сэтгэмжинд нэг их гайхахааргүй болсон билээ. Гэхдээ тэдний шинэхэн "Star Trek" цуглуулга нь жинхэнэ сансар огторгуй мэт содон зүйлээр баялаг болсон харагдана. 
Шинэ цуглуулга 50 жилийн түүхтэй, алдарт олон ангит киноны дөрвөн гол дүрийн бүсгүйд зориулагдсан гэнэ. Тэдгээр нь Диана Трой, Нийота Ухура, Есийн Долоо, мөн Орионы бүсгүй Вина нар юм. Одоогоор цуглуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч цуглуулгад голограмын пигмент бүхий нүд хүрээлэгч, сувдан гялбаатай уруулын будаг, футуристик өнгийн нүдний тень, гялалзсан хумсны будаг болон хацар өнгөлөгч гэх зэрэг бүтээгдэхүүн багтах нь тодорхой байна. M.A.C x Star Trek цуглуулгын нээлтийн үйл ажиллагаа Сан-Диего хотод зохион байгуулагдах Comic-Con арга хэмжээний үеэр болох аж. 
"Star Trek" бол поп соёлын домог юм. Киноны зохиол нэг биш удаа хүйс ба арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг хөндөж, нийгэмд үүссэн сэтгэлгээний хязгаарыг задалж байсан. Бид киноны 50 жилийн ойн баярт зориулж тусгай цуглуулга бүтээсэн бөгөөд, гол дүрийн хүчирхэг бүсгүйчүүд бидэнд уран бүтээлийн санаа өгсөн юм" хэмээн M.А.С-ийн бүтээлч захирал Жеймс Гейгер ярьжээ.

Цуглуулгын талаарх шинэ мэдээллээс хоцрохыг хүсэхгүй байвал Instagram сүлжээнд #MACStarTrek хэштагийн дагуу хайлт хийгээрэй. Есдүгээр сарын 1-нд M.A.C-ийн дэлгүүрүүдээр борлуулагдаж эхлэх энэхүү шинэ цуглуулгыг таван сар хүлээх нэлээд хэцүү байх бололтой шүү.

цааш үзэх