Хайх

Мини чиг хандлага: Хоёр өнгөт уруулын будаг

Мини чиг хандлага: Хоёр өнгөт уруулын будаг

Нэг биш хоёр өнгөөр уруулаа будацгаая

Text: Бюро 24/7


Зураг: Buro 24/7 Singapore

Танд омбре эффекттэй уруул таалагддаг уу? Тэгвэл косметикийн брэндүүд энэ эффектийг илүү хялбар аргаар гаргаж авахад туслах зорилгоор ухаалаг шийдэлтэй, хоёр өнгөт уруулын будаг ба өнгөлөгч худалдаанд гаргаж байна

Гурван хэмжээст, дур булаам уруулын тренд гоо сайхны салбарт дэлгэрээд багагүй хугацаа өнгөрсөн ч цаашдаа моодноос гарах төлөвгүй, хүчтэй хэвээр байна. Солонгосын алдартнуудын ихээр хэрэглэх болсон уруулын дотор хэсгийг тод хэрнээ гаднах талаар нь бүдэг, ууссан өнгөөр буддаг аргыг та сонирхоод үзээрэй. Эсвэл дээд ба доод уруулаа хоёр өөр өнгөөр будах шийдэл нь таны уруулыг хэтэрхий хичээсэн биш, байгалийн дүр төрхтэй болгоно. Хэрвээ та энэхүү трендийг хараахан туршиж үзээгүй бол саяхнаас худалдаанд гарсан хоёр өнгөт уруулын будаг сонгож, хялбар аргаар омбре эффект гаргаж аваарай. Өдөр тутмын амьдралд, ажил ба сургууль дээрээ хэтэрхий анхаарал татам биш хэрнээ өнгөлөг будалт хийхийг хүсвэл энэ арга хамгийн шилдэг сонголт байх болно шүү.

цааш үзэх