Хайх

Нүүр будалтын шинэ техник: Та хэрэгжүүлэх үү?

Нүүр будалтын шинэ техник: Та хэрэгжүүлэх үү?

Уламжлалт аргачлалыг эвдсэн шинэ будалт

Text: Buro.Mongolia


Цаг ямагт хувьсан өөрчлөгдөж, нэг төлвөөс нөгөө рүү шилжиж байдаг салбаруудын нэгт нүүр будалтын салбар ордог. Ялангуяа эрх чөлөөг эрхэмлэдэг 21-р зуунд өөрийн хүсэл, сонирхолд нийцсэн л бол бусдад яаж харагдах нь хамаагүй болсон. Энэхүү үзэл бодлын хүрээнд маш олон сонирхолтой, бүтээлч нүүр будалтын техникүүд ар араасаа төрсөөр байна. Тиймээс энэ удаагийн мэдээгээрээ сошиал тавцангуудад багагүй алдаршаад буй нэгэн будалтын талаар хүргэхээр бэлдлээ.

Хэрэв та нүүр будалтын талаар сонирхдог бол сүүлийн үед хар биш цагаан, ягаан, шар зэрэг гэгээлэг өнгөөр контураа тавих болсныг мэдэх байх. Тэгвэл одоо зөвхөн өнгө нь өөрчлөгдөөд зогсохгүй хэлбэр, техник нь ч мөн шинэчлэгдсэн байна. Тодруулбал, контураа хоёр нүд тус бүрт нь тавихын оронд хамар дээгүүр давуулан хооронд нь нийлүүлж буддаг болжээ.

Энэхүү будалтыг хийхдээ гэгээлэг туяануудыг ашиглан нар, сар, одыг зурж яаг л үзэсгэлэнт солонгыг нүдэн дээрээ татсан мэт дүрсэлж нүүр будалтынхаа зургуудаар #uniliner хэштагийг ашиглан сошиал ертөнцөд давлагаалаарай. "Нүүр будахад ямар нэг тогтсон дүрэм гэж байхгүй. Будгийн багснууд тань таны бүрэн мэдэлд тул хүссэнээрээ өөрийгөө илэрхийл" хэмээн #uniliner техникийг анх Instagram-д түгээсэн make up артист Ванесса онцолсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх