Хайх

Нэгэн гоо сайхны редактор туршилт хийх үүднээс нүүрээ цэвэрлэлгүй 2 жил болжээ

Нэгэн гоо сайхны редактор туршилт хийх үүднээс нүүрээ цэвэрлэлгүй 2 жил болжээ

Ямар үр дүн гарсан бэ?

Text: Бюро 24/7


Зураг:

The Cut сэтгүүлийн гоо сайхны редактор Эдит Циммерман нэгэн сонирхолтой туршилт хийсэн байна. Тэрээр хоёр жилийн өмнөөс эхлэн арьсаа цэвэрлэж, арчлахаа байж, үүний зэрэгцээ мөн косметик бүтээгдэхүүн хэрэглэхээ больжээ. Циммерман түүнчлэн согтууруулах ундаанаас татгалзсан бөгөөд арьсандаа чийгшүүлэгч эсвэл цэвэрлэгч бүтээгдэхүүн огтхон ч хэрэглээгүй гэнэ. "Би гэнэт л тогтмол хэрэглэж заншсан олон зүйлсээс татгалзвал миний арьсанд ямар өөрчлөлт орох бол хэмээн сонирхож, энэ туршилтыг хийхээр шийдсэн" гэж тэрээр тайлбарлажээ.

Сэтгүүлч бүсгүйн онцолж буйгаар туршилтын үр дүнд түүний арьсны харагдах байдал огтхон ч дордоогүй гэнэ. Харин ч хааяа нэг гардаг байсан жижиг үрэвслүүд, мөн арьсны улайлт зэрэг асуудлууд шийдэгдсэн байна. Циммерман энэхүү эерэг өөрчлөлтийг согтууруулах ундаанаас татгалзаж, элсэн чихэр ба түргэн хоол бага хэрэглэсэнтэй холбон тайлбарлаж байгаа ч, арьс арчилгаанаас татгалзах шийдвэр нь ч бас тодорхой хэмжээнд нөлөө үзүүлснийг үгүйсгэхийн аргагүй юм.

Харин одоо Эдит Циммерман өглөө болоод оройдоо зөвхөн усаар нүүрээ цэвэрлэж байгаа бөгөөд энэ нь зөв арчилгаа мөн эсэхийг арьсны эмч нараас асуухад сэтгэгдлүүд хуваагджээ. Гэхдээ дийлэнх мэргэжилтнүүдийн анхааруулснаар дан ганц усаар нүүрээ угаах нь арьсан дээрх бохирдол ба ялгарсан тосны шүүрлийг хангалттай сайн цэвэрлэж чадахгүй гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх