Хайх

Николь Кидман яагаад арьсаа хэзээ ч наранд борлуулдаггүй болохоо хэллээ

Николь Кидман яагаад арьсаа хэзээ ч наранд борлуулдаггүй болохоо хэллээ

Тэрээр мөн SPF100 хамгаалалттай тос хэрэглэдэг байна

Text: Бюро 24/7


Николь Кидман арьсаа нарнаас хамгаалах асуудлыг ихэд чухалчлан авч үздэг байна. Тэрээр юуны түрүүнд арьсаа хэзээ ч наранд борлуулдаггүй бөгөөд байж болох хамгийн өндөр хамгаалалттай тос хэрэглэдэг гэнэ. Николь ажлын шаардлагаар арьсандаа борлосон эффект оруулах хэрэгтэй болбол борлуулдаг тос эсвэл косметик будгийн ачаар хүссэн үр дүндээ хүрчихдэг байна. Жүжигчин бүсгүй энэ талаараа The Cut сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

"Миний арьс маш цайвар тул би арьсаа наранд гаргах дургүй. Ээж, аав маань арьсны хавдраар өвчилж байсан тул би маш, бүр маш их болгоомжтой байдаг. Тиймээс би өглөө бүр SPF 100 хамгаалалттай нарнаас хамгаалах тосыг их хэмжээгээр арьсандаа түрхдэг. Мөн өдрийн турш хичнээн завгүй байсан ч нарны тосоо тогтмол шинэчилдэг. SPF 100 гэхээр хэт өндөр хамгаалалттай мэт санагдаж болзошгүй ч үнэндээ тийм биш юм. Би хүүхдүүдийнхээ арьсыг ч мөн ийм тосоор хамгаалдаг" хэмээн Николь ярилцлагынхаа үеэр хуваалцаж, Neutrogena-гийн Ultra Sheer Dry-Touch нарнаас хамгаалах тосыг хэрэглэдгээ онцолсон юм.

Николь Кидман яагаад арьсаа хэзээ ч наранд борлуулдаггүй болохоо хэллээ (фото 1)

"Харин нүүр будалтын хувьд би маш хөнгөн будалт хийдэг. Багахан хэмжээний хацар өнгөлөгч түрхэн арьсаа илүү эрүүл харагдуулж, урууландаа тэжээлийн тос түрхээд л болчихдог доо. Миний хувьд эрүүл, чийглэг арьстай байх нь л хамгийн чухал. Зураг авалтын үеэр арьсандаа асар их будаг түрхэх шаардлагатай болдог тул бусад үед арьсаа цэвэрлэн тэжээл түрхээд өөрөөр нь байлгах дуртай".

Сэтгэгдэл бичих

цааш үзэх