Хайх

Prada хоёр шинэ үнэртэн танилцуулж байна

Prada хоёр шинэ үнэртэн танилцуулж байна

Эрэгтэй ба эмэгтэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Дараа долоо хоногт нээлтээ хийх гэж буй хоёр шинэ үнэртэнг Prada “загварын ордны түүхэн дэх хамгийн шилдэг” үнэрээр нэрлээд байна

La Femme Prada ба L'Homme Prada гэх эмэгтэйчүүд ба эрчүүдэд зориулагдсан Prada-гийн хоёр шинэ сүрчиг нь дараа долоо хоногт нээлтээ хийх гэж байна. Тэд нэгэн зэрэг, дэлхийн загварын дөрвөн гол нийслэлд танилцуулагдах болно. Мэдээж энэ дөрьвөн хот бол алдарт загварын марофоны ноён оргилууд болох Милан, Нью-Йорк, Лондон болон Парис хотуууд юм. 

Маш зөөлөн бас эмэгтэйлэг үнэртэй La Femme Prada сүрчгийн найрлагад халуун бүсийн алтан хундага цэцэг давамгайлсан бөгөөд иланг-иланг ургамал, зөгийн лав, ваниль ба ветивер ургамал бага орцоор оржээ. Харин L'Homme Prada эрэгтэй хувилбарын найрлагад нил цэцгийн үндэс, хув, ба жүржийн модноос гаргаж авсан нероли шингэн тос багтсан байна. Үүнээс сонсоход энэхүү сүрчиг нь юнисекс аястай болсон санагдлаа.

цааш үзэх