Хайх

Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ?

Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ?

Мөн хайртай хүндээ бэлэглэх Advent Calendar худалдаанд гаргалаа

Text: Buro.Retelling


Дээд зэргийн чанар, нэр хүнд, хэрэглэгчдийнхээ цар хүрээгээр дэлхийд тэргүүлэгч, Shiseido олон улсын брэндийн Монгол дахь албан ёсны салбар арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Шангри-Ла Моллын төв атриумд Beauty museum концепцтой поп-ап сүндэрлүүлж, “From Life Comes Beauty” гэх уриа дор үнэнч хэрэглэгчидтэйгээ хамт 150 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Цаг хугацаа хэчнээн өнгөрсөн ч хүмүүс гоо сайхныг эрэлхийлсээр л байдаг. Энэхүү итгэл үнэмшил дээрээ үндэслэн Shiseido нь 150 жилийн турш таны амьдралд эрүүл бөгөөд эрч хүч нэмсэн бүтээгдэхүүн санал болгох эрхэм зорилгынхоо дагуу ажиллаж байна.

Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 1)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 2)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 3)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 4)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 5)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 6)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 7)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 8)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 9)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 10)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 11)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 12)
Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 13)

Shiseido брэндийн 150 жилийн түүхэн замнал

Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 22)

Shiseido нь 1872 онд Японы анхны барууны хэв маягийн хувийн эмийн сан болж Токиогийн Гинза дүүрэгт үүдээ нээсэн түүхтэй. Тус компанийг үүсгэн байгуулагч Аринобу Фукухара нь тэнгисийн цэргийн эмнэлгийн ахлах эм зүйчээр ажиллаж байжээ.

Shiseido гэдэг нэрийн үүсэл нь “Шинэ амьдралыг тэтгэж, шинэ үнэт зүйлсийг бий болгодог агуу эх дэлхийн буяныг магтан алдаршуул” гэсэн утга бүхий “И Жин” (Өөрчлөлтийн ном) хэмээх сонгодог зохиолоос гаралтай.

Компанийн нэр нь шинэ соёлыг үүсгэн түгээж, барууны анагаах ухаанд суурилсан шинэ бизнесийг бий болгох, мөн дорнын гүн ухаанаас сэдэвлэсэн нэрийг багтаасан “Дорнын хэв маяг, барууны суралцах” сэтгэлгээг илэрхийлдэг.

Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 23)

Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 24)


Shiseido брэндийн 150 жилийн ойдоо зориулан гаргасан limited edition савлагаатай бүтээгдэхүүнүүд

Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 25)

Shiseidо брэнд нь 150 жилийн ойгоороо хэрэглэгчдэдээ зориулан limited edition савлагаатай гурван бүтээгдэхүүн гаргасан юм. Уг бүтээгдэхүүнүүд нь "Өв" , "Амьд инновац", "Ирээдүй" гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд бидний өнгөрсөн, одоо, ирээдүйг илтгэнэ. Бүтээгдэхүүний загвар нь Тайшогийн эрин үед (1912-1926) тухайн үеийн дизайны хэлтсийн гишүүн Сью Ябегийн бүтээсэн боодлын цаасан дээр дүрслэгдсэн арабеск хээг ашигласан билээ.

Limited edition Eudermine Revitalizing Essence гэх био-гиалуроны хүчил агуулсан зөөлрүүлэгч лосьон нь арьсыг түргэн хугацаанд чийгшлээр хангадаг бөгөөд цаг уурын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж цаг хугацаа, байршлаас үл хамааран арьсны чийгийн түвшнийг хадгалдаг. Мөн тайвшруулах үйлчилгээтэй борооны усанд угаагдсан цээнэ цэцгийн үнэрээр баяжуулсан бөгөөд цэцэгсийн дэлбээг санагдуулам зөөлөн бүтэцтэй.

Limited edition Ultimune Power Infusing Serum нь хөгшрөлтийн шинж тэмдгийг мэдэгдэхүйц бууруулж, чийгшлийг нэмэгдүүлж, гурван хоногийн дотор илүү эрүүл, чанга, зөөлөн, гэрэлтсэн залуу дүр төрхийг бэлэглэх болно.

Limited edition Ultimune Future Power Shot нь Ultimune-ийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан ба орц найрлага нь UTM Power Infusing Concentrate III-тай харьцуулахад 15 дахин илүү хүчтэй юм.


Шинэ жилээр хайртай хүндээ бэлэглэх хамгийн гоё бэлэг

Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 26)

Шинэ жилийн баяр улам улам ойртох эдгээр өдрүүдээр хайртай нэгэндээ хамгийн гоё бэлгийг бэлэглэж аз жаргалаа хуваалцахыг хүсэж байна уу? Энэ л хүслийг тань биелүүлэхээр Shiseido брэнд арьс арчилгааны бүхий л багцын амтлаг бүтээгдэхүүнээр дүүрэн Shiseido Advent Calendar гаргажээ.

Shiseido Advent Calendar нь 24 хоногийн хуанли бүхий Сюрприз боксоос бүтсэн ба энэ жилийн хайрцгийн дизайн нь Японы цаасан урлал буюу оригамигаас сэдэвлэсэн юм.

“Folded with Love” гэх уриатай, бүхий л зүрх сэтгэлээ шингээн урладаг оригамитай адилтган бүтээсэн нь хайртай хүнд тань халуун дулаан сэтгэлийг тань мэдрүүлж зул сарын өдрүүдийг Японы үзэсгэлэнтэй, өвөрмөц ертөнцөөр аялуулна гэдэгт итгэлтэй байна.

Shiseido Advent Calendar дотор юу байгаа вэ?

Shiseido брэндийн 150 жилийн ойн баяр хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 27)

Shiseido Mongolia

Утас: 72720088

Хаяг: Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар
Шангри-Ла Моллын 1 давхар
Central Моллын 1 давхар
Central tower 2 давхар

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх