Хайх

Синди Кроуфордын охин Marc Jacobs косметикийн сурталчилгаанд

Синди Кроуфордын охин Marc Jacobs косметикийн сурталчилгаанд

Тод өнгөнүүд

Text: Buro.Mongolia


Кайя Гербер 1980-аад оны Америкийн стилийг тусгасан зураг авалтад оролцлоо

Загварын салбарын шинэхэн од Кайя Гербер хэдхэн хоногийн өмнө өөрийн карьер дэх хамгийн том гэрээнд гарын үсгээ зурлаа. Синди Кроуфордын 15 настай охин Marc Jacobs брэндийн хавар-зун 2017 косметикийн цуглуулгын нүүр царай болсон байна. Түүний хамгийн анхны сурталчилгааг алдарт зурагчин Дэвид Симс хариуцаж, зураг авалтыг 1980-аад оны диско уур амьсгалд орууллаа. Хэтрүүлэн зурсан контур, цэнхэр өнгийн нүдний тень, хэтэрхий тод хацар өнгөлөгч, хөвсгөр үс зэрэг тэр үеийн бэлгэ тэмдэг болсон нүүр будалтын элементүүд үзэсгэлэнт Кайяд сайхан зохисон харагдана.

Шинэ цуглуулгад усанд тэсвэртэй, олон өнгийн сормуусны будаг ба нүдний харандаа болон уруул өнгөлөгч орсон байна. Цуглуулга 2017 оны нэгдүгээр сард худалдаанд гарна.

Синди Кроуфордын охин Marc Jacobs косметикийн сурталчилгаанд (фото 1)

 

 

цааш үзэх