Хайх

THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая

THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая

Text: Buro.Retelling


Эцэс төгсгөлгүй үргэлжлэх их хотын завгүй амьдралын хэмнэлээс түр хугацаанд ч болов завсарлага авч, яг л цөлийн дунд орших баян бүрдэд ирсэн мэт аниргүй орчинд байгаль дэлхийтэйгээ уусах мэдрэмжийг бидэнд THANN арьс арчилгааны брэнд өгсөөр ирсэн. Тус брэндийн салбарт үйлчлүүлээд гарахад бүх мэдрэхүй сэргэж, бие болоод сэтгэл санаа амарч, удаан хугацааны турш амралтаа аваад эргэн ирсэн мэт ер бусын мэдрэмжийг өгдөг билээ. Тэгвэл зөвхөн байгалийн гаралтай, дээд зэргийн орц найрлагатай, органик арьс арчилгааны бүтээгдэхүүн болоод алжаал тайлах спа үйлчилгээгээрээ бидэнд аль хэдийн танил болсон THANN брэнд Наран Молл дахь салбараа сүүлийн үеийн концепцоор шинэчлэн нээжээ. Дизайны хувьд байгалийн элементийг орчин үеийн хэв маягтай уялдуулан контемпорари интерьер бүтээсэн бөгөөд тэд үүгээрээ дамжуулан хүн ба байгалийн салшгүй холбоог тодотгохыг хүссэн аж. Дэлгүүрийн хаалгаар нэвтэрмэгц үйлчлүүлэгчдийг ургамал, амьтан, цэцэг навч гэхчлэн байгалийн элементүүдээс сэдэвлэсэн урлагийн бүтээл, декор, нам гүн орчин угтан авч, улмаар гайхалтай үнэр болоод зөөлөн гэрэлтүүлгийн тусламжтай яг л онгон дагшин байгальд хүрэлцэн ирсэн мэт амар амгалан, тайван мэдрэмжийг төрүүлнэ.

THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 1)
THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 2)

THANN брэнд нь дэлхийн өнцөг булан бүрд ургадаг олон төрлийн дээд сортын ургамлын орц найрлагыг, орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан гаргаж авсан натурал арьс арчилгаа болон үнэрээр анагаах эмчилгээний цогц бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ дэлхий даяар алдартай. Тус брэндийн бүтээгдэхүүнүүдийн чанар, үр дүн нь олон улсын арьсны институтийн лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байдаг. Анх 2002 онд үүсгэн байгуулагдсан уг брэнд нь өдгөө дэлхийн 20 улсад, нийт 56 салбар дэлгүүр 16 спа нээн, 200 гаруй олон улсын дээд зэрэглэлийн зочид буудал, Олон улсын агаарын тээвэртэй хамтран ажиллаж, мөн өөрсдийн Thann Wellness Destination Resort-д үйл ажиллагаа явуулж байна. Харин Монгол улсын зах зээлд Наран Бьюти Уорлд ХХК 2010 онд албан ёсоор нэвтрүүлэн хэрэглэгчдэдээ эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маягийг санал болгосоор өнөөдөр зургаан салбар дэлгүүр, гурван салбар Алжаал тайлах спа-тайгаар 14 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.

THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 3)
THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 4)
THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 5)
THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 6)
THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 7)

THANN Sanctuary Spa

Их хотын амьдралын стресс, ядаргааг тайлах олон үндэстний уламжлалт дорно дахины иллэг болон үнэрээр анагаах эмчилгээг санал болгодог THANN Sanctuary Spa нь манай улсын зах зээлд нэвтэрсэн цагаасаа эхлэн олон үнэнч хэрэглэгчидтэй болоод буй. Энэхүү эмчилгээнүүд нь долоо хоногийн стресс ядаргааг тайлах, хорыг гадагшлуулах, мөн амрааж тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд бие махбодыг сэргээхэд чиглэгдсэнээрээ онцлогтой. Эмчилгээнүүдэд ордог THANN брэндийн 100% ургамлын эфирийн тос нь хүний таван мэдрэхүйгээр дамжуулан оюун ухаан, бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндийг тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдэг билээ. Бүр тодруулбал эфирийн тосон үнэртнүүдийн төрөл бүрийн цэцэг, навч, иш, үндэс зэргээс натурал аргаар хандлан гаргасан онцгой ургамлын охь болон найрлагууд нь хүний сэтгэл санааг дэмжих, сүнсэн биеийг сэргээх, стрессийг бууруулах, оюун ухаанд тав тухыг мэдрүүлэх зэрэг олон төрлийн эрүүл мэндийн ашиг тусыг өгдөг давуу талтай юм.

THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 8)
THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 9)
THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 10)
THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 11)
THANN брэндийн шинэчлэгдсэн салбарыг дотроос нь харцгаая (фото 12)

THANN Mongolia 

Салбар 1: Хүүхдийн 100, Наран Молл Худалдааны төв 3 давхарт Танн Дэлгүүр & Танн Спа;

Салбар 2: Энхтайваны гүүр, Наран Плаза Худалдааны төв 3 давхарт Танн Дэлгүүр & Танн Спа;

Салбар 3: 13 хороолол, Наран Плэйс худалдааны төв 2 давхарт Танн Дэлгүүр

Утас: 75107683

Facebook: THANN Mongolia 

Instagram: @thannmongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх