Хайх

Vamplify — M.A.C-ийн уруул өнгөлөгчийн шинэ цуглуулга

Vamplify — M.A.C-ийн уруул өнгөлөгчийн шинэ цуглуулга

Уруул өнгөлөгч ч юм шиг, будаг ч юм шиг

Text: Ө.Тодгэрэл


Зураг: M.A.C Cosmetics

M.A.C брэнд Vamplify нэртэй 17 төрлийн тод өнгөнөөс бүрдсэн уруул өнгөлөгчийн шинэ цуглуулга гаргалаа. Худалдан авахыг хүсвэл тус брэндийн вебсайтад зочлоорой

Vamplify шинэ цуглуулгын уруул өнгөлөгч өөрийх нь вебсайт дээр ширхэг нь 20 доллараар худалдаалагдаж байна. Нүүр будгийн бүтээгчид уг цуглуулгыг уруулын будаг болон өнгөлөгчийн холимог хэмээн зарласан. Юуны түрүүнд маш нягт бүтэцтэй тул тод өнгө гаргахын тулд өнгөлөгчийг нэг удаа түрхэхэд л хангалттай. Түүнээс гадна Vamplify-ийг нэмэлт уруулын будаг түрхэлгүйгээр дангаар нь хэрэглэж болно. Уруул өнгөлөгч ихэнхидээ цайвар бөгөөд тайван өнгөтэй байдаг бол Vamplify эсрэгээрээ маш тод өнгөнүүдээс бүрддэг. Тодруулбал үүнд тод улаанаас авахуулаад бараан улаан хүрэн өнгөнүүд бий. Цуглуулгад нийт 17 өнгө орсон ба өнгөлөгч болгонд тохирох уруулын харандаа дагалдаж байгаа.

Vamplify — M.A.C-ийн уруул өнгөлөгчийн шинэ цуглуулга (фото 1)

цааш үзэх