Хайх

Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө

Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө

"Zara Beauty"

Text: Buro.Mongolia


Zara брэнд гоо сайхны салбарт орж буйгаа зарлалаа. "Zara Beauty" хэмээх нэртэй гоо сайхны брэндээр дамжуулан нүдний тень, уруулын будаг, хацар өнгөлөгч, нүдний контур, хумсны будаг зэрэг бүтээгдэхүүнүүд санал болгохоор болжээ.

2019 онд Zara брэнд алдарт үнэртэн бүтээгч, Jo Malone London брэндийн үүсгэн байгуулагч Жо Мэлоунтай хамтран үнэртний цуглуулга гаргасан нь багагүй амжилт үзүүлсэн билээ. Энэ удаад ч бас гоо сайхан, дизайны салбарын шилдгүүдтэй хамтарч байгаагаа тэд онцолжээ. Тодруулбал Zara Beauty брэндийн бүтээлч захирлаар нүүр хувиргагч Дайан Кендал ажиллах бол бүтээгдэхүүний сав баглааны дизайныг алдарт гэрэл зурагчин Фабиен Барон гаргаж байгаа гэнэ.

"Zara хэзээд ч маш өргөн хүрээний хэрэглэгчдийг хамарсаар ирсэн. Харин тэрхүү хэрэглэгчдэд байгальд ээлтэй, олон төрлийн сонголттой гоо сайхны цуглуулгыг хүргэхийг хүсч байна" хэмээн Zara Beauty брэндийн бүтээлч захирал Дайан Кендал ярьсан юм.

Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 1)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 2)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 3)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 8)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 9)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 10)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 11)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 12)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 13)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 14)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 15)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 16)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 17)
Zara брэнд гоо сайхны салбарт өрсөлдөнө (фото 18)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх