Хайх

Зои Кравиц YSL Beauty-гийн нүүр царайгаар тодорлоо

Зои Кравиц YSL Beauty-гийн нүүр царайгаар тодорлоо

Нүүр будалтын хүч чадал

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин ба хөгжимчин Зои Кравиц YSL Beaute-гийн олон нийтийн сүлжээн дэхь албан ёсны төлөөлөгчөөр тодорлоо. Тэрбээр энэхүү шинэ үүргийнхээ хүрээнд эмэгтэйчүүдэд хэрхэн нүүр будалтын ачаар хүчирхэг болохыг харуулах болно

YSL ордны мэдэгдэж буйгаар жүжигчин Зои Кравиц зөвхөн олон нийтийн сүлжээгээр брэндийн бүтээгдэхүүнүүдийг сурталчлах гэнэ. Түүнээс гадна тэрбээр Лос-Анжелес хотод хийгдэх YSL Before the Light нэртэй шинэ сурталчилгааны бичлэгт оролцохоор болжээ.

"YSL үргэлж миний дуртай брэндүүдийн нэг байсаар ирсэн. Брэндийн бэлэг тэмдэг болсон этгээд шик хэв маяг нь өөрийгөө илэрхийлэх шилдэг аргуудын нэг юм. Тэдний бүтээдэг загваруудад ямар ч хуурамч чанар байдаггүй. Бүх юм нь маш шулуухан, хүчирхэг бас зоригтой" хэмээн Зои сэтгэгдлээ хуваалцлаа. "Зоигийн дүр төрх брэндийн гоо үзэсгэлэнгийн төсөөлөлтэй төгс нийцдэг. Тэр аль ч үндэстний эмэгтэйд урам өгч, загвар ба гоо сайхны ачаар хүчирхэг болж болохыг харуулах чадвартай" гэж YSL-ы төлөөлөгч Александр Чоуери нэмж хэллээ.

Зои өмнө нь Balenciaga ба Coach брэндүүдийн сурталчилгаанд оролцож байсан туршлагатай юм.

цааш үзэх