Хайх

Френч будалтаас уйдаж байна уу: Хуримын ёслолд хэрэгжүүлж болох 5 маникюр

Френч будалтаас уйдаж байна уу: Хуримын ёслолд хэрэгжүүлж болох 5 маникюр

Үзэсгэлэнтэй харагдах цэмцгэр будалтууд

Text: Buro.Mongolia


Модерн френч

Френч будалт хуримын ёслолд хэрэгжүүлж болох хамгийн шилдэг маникюрын санаа ч ягаан, усан ягаан зэрэг өөр өнгөөр туршиж, илүү модерн хэв маягтай болгоорой. Мөн нэмэлт саа, шигтгээ ашиглан баяжуулаарай.

Цэцгэн хээ, хатаасан цэцэгтэй будалт

Романтик уур амьсгалтай энэ будалтыг яагаад хуримын ёслолдоо хэрэгжүүлж болохгүй гэж. Ингэхдээ завсрын бүдэг өнгүүдийг ашиглаарай.

Минимал будалт

Геометрийн хэлбэр дүрс, нэмэлт шигтгээг минимал байдлаар ашиглан эмх цэгцтэй харагдах будалтыг бий болгоорой.

Шигтгээтэй будалт

Хуримын даашинз, баглаа гээд хуримын бүхий л зүйлс нь эмх цэгцтэй, ариун байдлын илэрхийлэл болдог ч маникюртаа саа, шигтгээ зэргийг ашиглан илүү сүрлэг болгох боломжтой.

Пастель өнгийн будалт

Пастель өнгө тренд хэвээр байгаа энэ үед хуримын ёслолдоо ийм өнгийн будалтыг хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй юм. Харин даруу, цэмцгэр байдлаа хадгалан усан ягаан, цэнхэр, нил ягаан өнгөөс сонголтоо хийгээрэй.

цааш үзэх