Хайх

Марго Роббигоос санаа аван хэрэгжүүлэх 5 гоо сайхны төрх

Үргэлж үзэсгэлэнтэй харагддаг Марго Роббигийн шилдэг төрхүүдийг гэрийн нөхцөлд хэрэгжүүлцгээе

Text: Бюро 24/7


70-аад оны нүүр будалт

Марго Роббигоос санаа аван хэрэгжүүлэх 5 гоо сайхны төрх (фото 1)

Жүжигчин Марго Робби хамгийн сүүлд "Once Upon a Time In Hollywood" киноны Лос-Анжелес дахь нээлт дээр хүрэлцэн ирэхдээ бүхэлдээ улбар шар өнгөөр дагнасан 1970-аад оны ретро уур амьсгалтай нүүр буудалт хийснээр гоо сайхны шинэ тренд үүсгээд байна. Энэхүү нүүр будалтыг хэрэгжүүлэхдээ нүүрнийхээ хэлбэрийг бронзерын ачаар тодотгон наранд борлосон мэт байгалийн гэрэлтсэн төрх бий болгоорой.

Ретро аястай буржгар үс

Марго Роббигоос санаа аван хэрэгжүүлэх 5 гоо сайхны төрх (фото 2)

Маш хөвсгөр, том долгионтой буржгар үсийг Марго байгалийн nude нүүр будалттай хослуулсан нь төгс зохицол болсон байлаа. Ийм үр дүнд хүрэхийн тулд үсээ сэнсээр хатаахаас өмнө үсийг илүү өтгөн, хөвсгөр харагдуулдаг зориулалтын спрей цацахыг зөвлөж байна.

90-ээд оны сүлжсэн үс

Марго Роббигоос санаа аван хэрэгжүүлэх 5 гоо сайхны төрх (фото 3)

Өтгөн хөмсөг, үл ялиг ягаарсан хацар, чийглэг уруул мөн мэдээж урд хэсгээрээ сүлжсэн үс. Залуухан бөгөөд эмэгтэйлэг харагдуулах энэ төрхийг хэрэгжүүлэхийн тулд үсээ сүлжсэний эцэст боолтоор тогтоолгүй спрей ашиглан үсээ барьцалдуулж өгөөрэй.

Шинэ төрлийн контур

Марго Роббигоос санаа аван хэрэгжүүлэх 5 гоо сайхны төрх (фото 4)

Уламжлалт cat eye контурын оронд дээд зовхиныхоо нугалаас хэсгийн дагуу контур зуран тениэр өнгийг нь уусгаж өвөрмөц будалт хийгээрэй. Мөн Маргогийн адил үсээ доор, сул боох нь энэ жилийн гол трендүүдийн нэг юм шүү.

Электро цэнхэр будалт

Марго Роббигоос санаа аван хэрэгжүүлэх 5 гоо сайхны төрх (фото 5)

Марго Робби BAFTA шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирэхдээ тод цэнхэр өнгийн саатай будгаар нүдээ тодруулсан нь одоог хүртэл бидний санаанаас гараагүй байна. Ийм будалт хийхдээ нүүрнийхээ бусад хэсгийг аль болох байгалийн, минимал үлдээгээрэй.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх