Хайх

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ

Нүдээ баясгая

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид гоо сайхны брэндүүдийн гаргасан намрын шинэ бүтээгдэхүүнүүдийг сайтар судалсны эцэст олж мэдсэн бүхнээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ

Удахгүй худалдаанд гарах гэж буй бүтээгдэхүүнүүдийг олж авахыг хүсэж байгаа нэгэнд  8-р сарын дунд үе хамгийн тохиромжтой байдаг. Ингээд удаан хүлээсэн намрын цуглуулгуудыг угтан авна уу. Харин зарим нь хязгаарлагдмал тоогоор гарсан гэдгийг анхаарах хэрэгтэй шүү.

In the Mix, Orly

Хумсны будгийн шинэ цуглуулга энэ улирлын "моод" болсон өнгөнүүдийг илэрхийлсэн байгаа. Бидний хамгийн ихээр сонирхсон өнгөнүүд гэвэл "Off Beat" болон "Midnight Show" юм. Мөн "Turn It Up" нэртэй олон өнгөний гялалзсан будгийг заавал туршаарай.

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ (фото 1)

Намар-өвөл 2015 Runway Palette, Burberry

Patchwork, Pattern & Prints цуглуулгын хүрээнд хязгаарлагдмал шугам болж камуфляж нүдний тень гарна. Гурван загварлаг өнгөнөөс бүрдсэн энэхүү будаг нь тунгалаг smoky төрх бүтээх болно.

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ (фото 2)

Couture Metal Manicure ба Couture Kajal, YSL Beauté

Брэндийн neo-grunge сэдэвтэй Pretty Metal цуглуулга нь маш анхаарал татам болсон билээ. Харин тэр дотроос цоо шинэ бүтээгдэхүүн болох Couture Kajal гэх өөрийгөө үзүүрлэдэг нүдний харандаа болон хумсны наалтыг алгасахгүй байхыг зөвлөж байна.

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ (фото 3)

Abeille Royale Gold Eyetech, Guerlain

Нүдний эргэн тойрон дахь арьс арчлах зориулалттай илдэс. Зөгийн бал болон зөгийний сүүнцэр дээр үндэслэн бүтээгдсэн энэхүү бүтээгдэхүүн нь нүдний хаван, үрчлээс болон хар хүрээг арилгах үйлчилгээтэй. Савлагааны үзүүрт төмөр хүрээ байдаг бөгөөд бүтээгдэхүүнийг түүгээр түрхэх ёстой юм. Цэвэр алтаар бүрсэн хүйтэн төмөр нүдний арьсанд хүрмэгцээ цусны эргэлтийг сайжруулдаг.

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ (фото 4)

Fix It, Dior 

Питер Филипсын бүтээсэн анхны цуглуулгад хөгшрөлтийн толбо, томорсон нүх болон нүдний хар хүрээ гэх зэрэг арьсны өөг дарах зориулалттай нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн орсон. "Fix It бол зүгээр нэг жижиг хэмжээний өө дарах зориулалттай бүтээгдэхүүн биш бөгөөд эмэгтэй хүн болгонд зориулан бүтээсэн мэргэжлийн будалтын багаж юм. Жишээ нь түүнийг уруулын өнгийг цайруулах, нүдний хар хүрээг арилгах зорилгоор ашиглаж болно." гэж Филипс тайлбарласан.

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ (фото 5)

Eye and Cheek Shadow, Tom Ford

Энэ бүтээгдэхүүнийг нүдний тень болон хацар өнгөлөгч гэсэн хоёр зориулалтаар ашиглаж болно. Будаг нь дөрвөн ойролцоо өнгөний сонголттой байгаа.

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ (фото 6)

Mister Intense Black, Givenchy

Николя Деженн энэ улиралд "Винил" нэртэй хар ба улаан өнгөнүүд голчилсон гоо сайхны цуглуулга бүтээсэн. Сормуусанд зориулагдсан хэрнээ огтхон ч тийм харагддаггүй нэгэн бүтээгдэхүүн бидний сонирхлыг татлаа. Хэвшил болсон сойзны оронд уруул өнгөлөгчийг санагдуулам багс энд бий. Нөгөөтээгүүр энэ бүтээгдэхүүний ачаар маш тод будалт хийх боломжтой юм.

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ (фото 7)

Pure Color Gelée, Estée Lauder

Гоо сайхны салбар дах анхны шингэн, нунтаг ба царцмаг хэлбэрүүдийг хослуулсан нүдний тень. Эдгээр тениуд нь 10 төрлийн төмөрлөг өнгөний сонголттой ба онцгой шинж чанарынхаа ачаар хуурай болон чийглэг аргаар түрхэгддэг.

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ (фото 8)

Eye Tint, Giorgio Armani

Armani-гийн bestseller бүтээгдэхүүн болох нүдний тинт нь энэ улиралд шинэ алтлаг-бор өнгөөр гарна. Шингэн, тослог бүтэцтэй тул зовхинд маш хялбар бас жигд түрхэгддэг. Хэсэг хугацааны дараа тинт царцаж, жингүй хальс болон хувирдаг.

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ (фото 9)

Lip Pencil ба Fard Khol Liner Anti-Rouge, Serge Lutens

Ягаан-хул өнгөтэй уруулын харандааг бүх бүсгүйчүүд агнаж байна. Учир нь энэ харандаа ямар ч уруулын будагтай төгс зохицдог. Түүнийг уруулын будаггүйгээр дангаар нь түрхсэн ч сайхан харагдах болно. Харин нүдний цагаан хүрээлэгч нь өдөр бүр хэрэг болох нь гарцаагүй. Энэ нь ядарсны шинж тэмдэг болон улаалтыг дарж өгдөг. Доод зовхины дотор хэсэг болон нүдний дотоод буланд түрхэх нь хамгийн тохиромжтой.

Намрын худалдан авалт: Таны косметикийн цүнхэнд юу байх ёстой вэ (фото 10)

 

цааш үзэх