Хайх

Бид үс уналт, шингэрэлтийн асуудлаа шийдэхийн тулд Nioxin брэндийг туршиж үзлээ

Бид үс уналт, шингэрэлтийн асуудлаа шийдэхийн тулд Nioxin брэндийг туршиж үзлээ

Text: Д.Марал


Энгийн өдөр тутмын арчилгаагаар үс уналтыг зогсоож, хуйхаа эрүүлжүүлэн үсээ эмчлэх боломжтой эсэхийг бид өөрсдийн биеэр туршиж үзэхээр шийдлээ. Nioxin-ыг хоёр сарын турш хэрэглэж үзээд уншигчидтайгаа сэтгэгдлээсээ хуваалцаж байна.

Та үс уналт, шингэрэлт, эсвэл халзралтын асуудалтай тулгарч байсан уу? Тэгвэл үс уналтын шалтгаанаа зөв тодорхойлж, эмчилгээ тань үр дүнтэй байж чадсан уу? Өдөрт дунджаар 100 ширхэг үс унах нь хэвийн гэж тооцогддог бол генетик, стресс, гаднын нөлөө зэрэг олон төрлийн шалтгаанаас үүдэн үс хэвийн хэмжээнээс их унаж эхэлбэл яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Хэрэв үс уналт болон шингэрэлт эрүүл мэндийн асуудалтай холбоотой тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Үүнээс гадна хооллолт, хөдөлгөөн болон нойрондоо анхаарч, илүү эрүүл амьдралын хэв маягтай болсноор үс уналтаа багасгах боломжтой билээ. Харин үс уналт ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаан, буруу дадал зуршилтай холбоогүй бол яг өөрт тохирсон, мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь үсний асуудлуудаас аварч чадна.

Миний хувьд бол төрөлхийн маш нарийн ширхэгтэй, шулуун бүтэцтэй үсээ өөрчилж, гадаад төрхөө сэргээх хүсэл тээсээр хагас жил орчмын өмнө сул долгионтой хими хийлгүүлсэн юм. Хими хийлгүүлсний дараа үсээ буруу арчилсны улмаас гурван сарын дотор үс мэдэгдэхүйц өнгөө алдаж, самнах тоолонд, мөн усанд орсны дараа болон унтаад сэрэхэд их хэмжээгээр унаж, шингэрсэн байдалтай болсон нь сэтгэлээр унахад хүргэж байв. Түүнчлэн хуйх хуурайшиж, загатнадаг байсан тул ердийн бүтээгдэхүүний оронд үс уналтад чиглэсэн, тэр тусмаа хими хийлгэсэн, гэмтсэн үсний цогц арчилгаа түлхүү хийж үзэхээр шийдсэн юм.

Бид үс уналт, шингэрэлтийн асуудлаа шийдэхийн тулд Nioxin брэндийг туршиж үзлээ (фото 1)

NIOXIN БРЭНДИЙГ СОНГОСОН ШАЛТГААН


Бид өмнө нь үс уналтын гол шалтгаанууд, үр дүнтэй эмчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахдаа Nioxin брэндийг онцолж байсан удаатай. Иймд тус брэндийг сайтар судалсны үр дүнд, мөн эргэн тойрны хэд хэдэн хүний зөвлөмжийн дагуу үс уналт, шингэрэлтийн эсрэг зах зээлдээ тэргүүлэгч брэндүүдийн нэгт тооцогддог Nioxin-ыг сонгосон юм. Энэхүү үс арчилгааны брэнд нь 30 жилийн түүхтэй ба клиникийн туршилтаар батлагдаж, АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраар (FDA) хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Nioxin нь натурал, будагтай, химитэй гэсэн гурван төрлийн үсэнд тохирсон олон бүтээгдэхүүн санал болгодог ба эдгээр нь дотроо бага зэргийн уналттай (унаж эхэлж байгаа), эрчимтэй уналттай (хуйх нь харагдаж байгаа) гэж хуваагддаг. 

Бид үс уналт, шингэрэлтийн асуудлаа шийдэхийн тулд Nioxin брэндийг туршиж үзлээ (фото 2)

Сонирхолтой тоо баримт хүргэхэд, АНУ-д 2016 онд үс уналт, шингэрэлттэй 230 хүнийг хамруулан хийсэн судалгаагаар Nioxin брэндийн гурван шатлалт системийг хэрэглэсэн үйлчлүүлэгчдийн 89% нь үсний ширхэг илүү бүдүүрсэн, 87% нь үсний тоо ширхэг нэмэгдсэн, 89% нь үс илүү өтгөрсөн үр дүн гарчээ.

Тэгвэл 2006 оноос эхлэн мэргэжлийн салоны үс арчилгааны бүтээгдэхүүн оруулж ирж буй WellBee компани Nioxin брэндийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргэж байгаа юм. Ингээд Улаанбаатар хотын зүрхэнд орших Сэнтрал Тауэрын хоёр давхарт байрлах Nioxin-ы дэлгүүр дээр бүтээгдэхүүнээ сонгохоор очиход эхлээд зориулалтын Nioscope гэх төхөөрөмжөөр үс болон хуйхны оношилгоо хийсний дараа мэргэжлийн эмч надад тохирох арчилгааны бүтээгдэхүүнүүд санал болгосон. Оношилгооны үр дүнд миний хуйхны бохирдол, чийгшлийн тэнцвэртэй байдал, үс уналтын түвшнийг харгалзан бага зэргийн шингэрэлттэй, хими хийлгэсэн үсний 5 номерын систем болон үсний ургалт дэмждэг өдрийн серумийг зөвлөсөн юм.


СЭТГЭГДЭЛ


Kit System No.5, бага зэргийн шингэрэлттэй, хими хийлгэсэн үсний гурван шатлалт систем 

Бид үс уналт, шингэрэлтийн асуудлаа шийдэхийн тулд Nioxin брэндийг туршиж үзлээ (фото 3)

Үс арчилгааны хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан үс уналт, шингэрэлтийн эсрэг гурван шатлалт уг систем нь шампунь, ангижруулагч, хуйхны тэжээлээс бүрддэг. Энэ нь хуйхыг эрүүлжүүлэн чийгшүүлж, үсний уутанцрыг себум, гаднын бохирдлоос цэвэрлэж, тэжээл өгөн, үсийг эрчимтэй ургуулдаг онцлогтой. Тус системийг хоёр сар туршихдаа би нэг өдөр өнжиж хэрэглэсэн ба юун түрүүнд ямар нэгэн химийн гаралтай хурц үнэр мэдрэгдээгүй бөгөөд маш зөөлөн, таатай үнэр давамгайлж байсан нь таалагдаж байлаа. Түүнчлэн удаан хугацаанд хэрэглэж хүрэхүйц том савлагаа, эвтэйхэн таглаа зэрэг нь том давуу тал болсон юм.

Шампунь нь үс болон хуйхыг бохирдлоос бүрэн цэвэрлэсэн мэдрэмж өгч байсан ба ялангуяа спортоор хичээллэж, их хөлөрсний дараа үйлчилгээ нь илүү сайн анзаарагдсан. Тэгвэл ангижруулагчийг нь үснээс гадна хуйхандаа түрхэх заавартай байсан нь багагүй гайхшируулсан юм. Ихэнх ангижруулагчийг хуйхандаа хүргэлгүй үсний дунд болон төгсгөл хэсэгт л түрхэх хэрэгтэй байдаг бол хуйх, үсэндээ бүхэлд нь түрхэж эхэлснээр үс илүү зөөлөн, намирсан мэт харагдаж эхэлсэн. Харин сүүлийн алхмаар хэрэглэх заавартай тэжээлийг үсэн дэх илүүдэл усыг алчуурт шингээн авч, хуйхандаа түрхдэг ба үүнийг хэрэглэхэд хурдан шингэж, хуйх тэр даруйд чийгшил авсан мэт зөөлөн, эрүүл болж мэдрэгдсэн билээ. Түүнчлэн тэжээлийг гараараа түрхэх үед бүтэц нь наалдамхай биш, усан суурьтай байсан нь мэдээж таалагдаж байв. 

Anti Hair Loss Serum, өдрийн серум

Бид үс уналт, шингэрэлтийн асуудлаа шийдэхийн тулд Nioxin брэндийг туршиж үзлээ (фото 4)

Үсний ургалтыг дэмждэг өдрийн серумийг өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой ба хуйхандаа 12-15 удаа цацаж хэрэглэнэ. Тус серумийг 3 шатлалт системтэй хамт хэрэглэснээр үр нөлөө нь хоёр дахин ихэсдэг гэж олон туршилтын үр дүнд тогтоосон байдаг. Энэ нь хуйхны уутанцрыг чангалж үсний бат бөх байдлыг сайжруулж, үс уналтыг багасгахаас гадна үс өтгөрүүлэх давхар үйлчилгээтэй юм. Найрлагын хувьд үсийг хөвсгөр, өтгөн болгодог ниацинамид, ургалтыг түргэсгэдэг зандан мод, лаиурины хүчил болон касторын тосны найрлагатай билээ. Тиймээс хэрэглэсний дараа бага зэрэг сэнгэнэсэн, таатай мэдрэмж өгч байлаа. Энэхүү бүтээгдэхүүнийг цацаж хэрэглэх ба гадуур авч явахад авсаархан дизайнтай юм. Мөн шингэн бүтэцтэй тул түрхсэний дараа үсийг тослогдуулахгүй.


ҮР ДҮН


Nioxin брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж эхэлснээс нэг сарын дараа албан ёсны салбар дэлгүүр дээр ирж, дахин оношилгоо хийлгэж, бодит үр дүнгээ харах боломжтой гэсэн тул сар гарны дараа очиж шалгуулсан юм. Тэгэхэд миний үс өмнөхөөсөө 30%-иар өтгөн болж, хуйхны бохирдол бүрэн арилсан гэсэн хариуг хараад үнэхээр баярласан билээ. Ерөнхийдөө хими хийлгүүлсний дараа хуурай болсон үсний бүтэц харагдах байдлаараа илүү зөөлөн, торгомсог болсон нь илт мэдрэгдсэн. Түүнчлэн үс уналт мэдэгдэхүйц багасаж, энэ нь үсээ тууштай арчлах урам ч өгсөн юм.

Харин Nioxin-ыг хэрэглээд нийт хоёр сар өнгөрөхөд өдрийн турш буюу үсээ оролдоогүй үед үс бараг л унахаа больж, харин үсээ угаасны болон самнасны дараа унах нь эрс багассан. Хуйх хуурайшихаа больж, улмаар загатнах, улайх, үс тасрах зэрэг таагүй шинж тэмдгүүд ч алга болсон юм. Эргэн тойрны хүмүүс маань мөн миний үсний эрүүл байгааг магтаж, өөртөө итгэх итгэлээ эргэн олж чадсан билээ. Nioxin-ы үр дүн сэтгэлд нийцсэн тул арчилгаагаа үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдлээ.

Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд Nioxin-ы зүгээс мөн нэмэлтээр дараах арчилгааны бүтээгдэхүүнүүдийг санал болгож, хамт хэрэглэхийг зөвлөсөн юм.

Night Density Rescue, үсийг өтгөрүүлэх үйлчилгээтэй шөнийн серум

Бид үс уналт, шингэрэлтийн асуудлаа шийдэхийн тулд Nioxin брэндийг туршиж үзлээ (фото 5)

Найман долоо хоногийн дотор үс уналтыг мэдэгдэхүйц бууруулдаг нь судалгаагаар нотлогдсон ба хуйх эрүүлжүүлэх антиоксидантын үйлчилгээ бүхий Oxydine24 технологийн үндсэн дээр хийгдсэн бүтээгдэхүүн. Орой бүр унтахаасаа өмнө хэрэглэнэ.

3D Intensive Hair Booster, халзралт, зоосон уналтын эсрэг түрхлэг

Бид үс уналт, шингэрэлтийн асуудлаа шийдэхийн тулд Nioxin брэндийг туршиж үзлээ (фото 6)

Зоосон хэлбэрийн үс уналт, огцом халзралтын эсрэг үс ургалтыг эрчимжүүлэх түрхлэг. Хуйхны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлж, үсний бүтцийг чангаруулна.


NIOXIN MONGOLIA

Хаяг: Сэнтрал Тауэр, 2 давхар, 202а

Утас: 7711 7171

Facebook: Nioxin Hair Wellness

Instagram: @nioxin.hair.wellness

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх