Хайх

Чиг хандлага: Skittles маникюр

Чиг хандлага: Skittles маникюр

Нэг өнгө сонгох гэж толгойгоо өвтгөлгүй дуртай бүх өнгөө сонго

Text: Buro.Mongolia


Хумсны будгийн өнгө сонгоно гэдэг амаргүй ажил болохыг бүсгүйчүүд сайн мэднэ. Харин энэхүү сүүлд гарсан Instagram тренд танд цагаа хэмнэн хялбар сонголт хийхэд туслах болно. Тодруулбал Skittles маникюр хэмээн нэрлэгдсэн шинэ аргачлалын дагуу та хумснуудаа өөр, өөр өнгөнүүдээр будаж хүсвэл 5 өөр өнгө, эсвэл бүр 10 өөр өнгө ч сонгох боломжтой. Одоо нэг өнгөн дээр шийдвэрээ гаргах гэж толгойгоо өвтгөх шаардлагагүй боллоо.

Уг трендийг хэрэгжүүлэхдээ яг л Skittles шиг тод өнгөнүүдээр будаж болох ч, илүү өдөр тутмын маникюрт пастель өнгөнүүд тохиромжтой. Жишээ нь бүүдгэр ягаанаас тод ягаан хүртэлх туяанууд, эсвэл nude өнгийн төрөл бүрийн туяануудыг хумс бүрдээ цайвраас бараан хүртэл уусган будах сонголтууд танд бий.

Чиг хандлага: Skittles маникюр (фото 1)

Чиг хандлага: Skittles маникюр (фото 2)

Чиг хандлага: Skittles маникюр (фото 3)

Чиг хандлага: Skittles маникюр (фото 4)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх