Хайх

Чиг хандлага: Тарвасны найрлагатай косметик бүтээгдэхүүн

Чиг хандлага: Тарвасны найрлагатай косметик бүтээгдэхүүн

Арьс сайтар чийгшүүлэхийн хажуугаар сайхан үнэртэнэ

Text: Buro.Mongolia


Тарвас бол хамгийн амттай, бие организмд тустай зуны улирлын жимснүүдийн нэг юм. Үүнээс гадна сүүлийн үед тарвасыг косметик бүтээгдэхүүнд түлхүү ашиглах болсон бөгөөд энэ нь гоо сайхны салбарт нэгэн шинэ давлагаа үүсгээд байна. Мэргэжилтнүүдийн олж тогтоосноор тарвасны ханд нь арьсыг сайтар чийгшүүлдгээс гадна өөрт агуулах цитруллин гэх амин хүчлийн ачаар цусны эргэлтийг сайжруулж, арьсыг гуужуулж өгдөг байна. Өөрөөр хэлбэл арьсаа чийгшүүлэн гэрэлтүүлэхийг хүссэн хэн бүхэн тарвасны найрлагатай бүтээгдэхүүнүүдийг анхааралдаа аваарай.

Чиг хандлага: Тарвасны найрлагатай косметик бүтээгдэхүүн (фото 1)

Тарвасны найрлагатай бүтээгдэхүүнүүд жилийн өмнөөс олны анхааралд өртөж эхэлсэн ба саяхнаас тренд болон хөгжиж брэндүүдийн шинэ цуглуулгуудад үзэгдэж эхэлсэн юм. Тухайлбал E.L.F гэх боломжийн үнэтэй бүтээгдэхүүн санал болгодог гоо сайхны брэнд саяхан тарвасны найрлагатай бүхэл бүтэн цуврал гаргаж хэрэглэгчиддээ уг жимсний хандтай косметик болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд санал болгосон билээ. Тус цувралын бүтээгдэхүүнүүд бүгд $15-аас доош үнээр үнэлэгдсэн байгаа.

Чиг хандлага: Тарвасны найрлагатай косметик бүтээгдэхүүн (фото 2)

Одоогоор гоо сайхны зах зээлд нэвтэрсэн байгаа тарвасны найрлагатай бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн алдартай нь Солонгосын Glow Recipe брэндийн Watermelon Sleeping Pack гэх шөнийн маск юм. Энэхүү маск нь өөрийн нунтаг ягаан өнгийн ачаар жинхэнэ Instagram хит болсон гэж хэлж болно.

Чиг хандлага: Тарвасны найрлагатай косметик бүтээгдэхүүн (фото 3)

Түүнчлэн Milk Makeup брэндийн тарвасны найрлагатай стик хэлбэрийн серумийг заавал туршаад үзээрэй. Уг бүтээгдэхүүний арьсыг чийгшүүлж, гэрэлтүүлэх чадвар нь олон мянган хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан ба стик хэлбэрийн савалгаатай тул цүнхэнд авч явахад авсаархан байх давуу талтай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх