Хайх

Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд

Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд

Text: Ц. Усанболор


Өвлийн хүйтэн уур амьсгалаас сэдэвлэсэн, хяруу унасан мэт гялалзсан төрхийг бүтээх Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд нь гялалзсан, гэрэлтсэн төрхийг бүтээх увдистай. Цантсан шил, цасан ширхэг, мөс, бүрхэг тэнгэр гээд энэ бүхнээс сэдэвлэсэн Frosted Makeup нь хүйтэн өнгийг голчилдгоороо онцлог.

Pinterest-ийн 2026 оны чиг хандлагын таамгаар энэ жилийн гол өнгөөр cool blue буюу мөсөн цэнхэр байх төлөвтэй бөгөөд энэ өнгө зөвхөн загварын салбарт төдийгүй нүүр будалтын ертөнцөд ч давамгайлах шинжтэй. Тэгвэл уг будалтыг Белла Хадид болон Айрис Лоу нар шиг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 1)
Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 2)
Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 3)
Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 4)

МӨСӨН ЦЭНХЭР + ЦАГААН

Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 5)
Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 6)

Нүдийг будахдаа үндсэн өнгөөр мөсөн цэнхэр өнгийн тень сонгож жигд түрхэнэ. Үүний дараа цагаан тенийг нүдний уг эсвэл төв хэсэгт тавьж өгснөөр зөөлөн уусгалт бий болж, нүд илүү тод, гэрэлтсэн харагдана.


МӨСӨН ЦЭНХЭР + УРУУЛ ӨНГӨЛӨГЧ

Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 7)
Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 8)

1990, 2000-аад оны гялалзсан уруулын чиг хандлага дахин хүчээ авч байна. Хүйтэн туяатай, цэнхэр өнгө аяс шингэсэн гялалзсан уруул өнгөлөгч нь хяруу унасан мэт мэдрэмж төрүүлнэ. Уруул хүрээлэгч хэрэглэхгүйгээр, илүү чөлөөтэй, нойтон мэт эффект бүрдүүлэх нь энэ трендийн гол дүрэм.


УРУУЛ ӨНГӨЛӨГЧ + МӨНГӨЛӨГ НҮДНИЙ ТЕНЬ, ХАЙЛАЙТЕР

Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 9)
Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 10)

Илүү эрч хүчтэй, цоглог төрхийг бүтээхийг хүсвэл голографик уруулын будгийг мөнгөлөг, сувдан, монохром нүдний тень болон хайлайтертай хослуулаарай. Хайлайтерийг зовхи, шанаа, хамрын үзүүр болон тодотгохыг хүссэн хэсэгтээ түрхэж өгөөрэй.


МӨСӨН ЦЭНХЭР + ГЯЛАЛЗСАН БҮТЭЦ

Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 11)
Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 12)

Нүдийг цэнхэр өнгийн тениэр будсаны дараа зах хэсгээр нь гялалзуулагч бүтээгдэхүүн түрхэж өгнө. Түрхэхдээ зовхины нимгэн хэсэг эсвэл нүдний уг хэсэгт акцент болгож нэмэх нь зохистой.


МӨСӨН ЦЭНХЭР + ХИЙМЭЛ СОРМУУС

Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 13)
Frosted Makeup буюу мөсөн будалтын шинэ тренд (фото 14)

Хэрэв хүйтэн өнгөөр нүдээ будсанаар харц сул дорой харагдаж магад гэж бодож байвал хиймэл сормуус ашиглаж болно. Ингэснээр нэмэлт эффект өгч, харц илүү гүн, эрч хүчтэй болно. Мөн илүү хүч өгөхийг хүсвэл бараан өнгийн харандаагаар нүдний угийг тодотгож өгөөрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх