Хайх

Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд

Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд

Цэцгэн хээ, хурц үзүүр болон бусад

Text: Buro.Mongolia


Загварын шоунууд улирлаас улиралд олон төрлийн хувцаслалтын санаа өгөхөөс гадна гоо сайхны сонирхолтой шийдлүүдээр дүүрэн байдаг. Загварын тайзнаа алхсан моделиудын нүүр будалт, үс засалт болон маникюрын санаанууд тухайн улиралд зонхилох чиг хандлагуудыг тогтоодог уламжлалтай билээ. Тиймээс бид загварын орднуудын хамгийн сүүлд толилуулсан шоунуудыг анхааралтай үзэж, яг одоо хэрэгжүүлэхэд тохиромжтой маникюрын дөрвөн чиг хандлагыг нэгтгэлээ.


ЦЭЦГЭН ХЭЭ

Урин дулааны улирал ирж, цаанаасаа л төрөл төрлийн өнгөлөг зүйлс рүү татагдаж буй энэ үед гоёмсог цэцгэн хээтэй маникюр хамгийн зөв шийдвэр байх болно. Том хэмжээний цэцгэн дэлбээ дүрсэлсэн маникюр нь намар-өвөл 2022 загварын долоо хоногийн үндсэн чиг хандлагуудын нэг байв. Будалтын санаа авахыг хүсвэл Valentino, Gucci, Giambattista Valli, Vetements, Balenciaga брэндүүдийн загварын шоун дээр танилцуулсан ретро хэв маягийн цэцгэн хээнүүдийг анхааралдаа аваарай. Харин минимал будалтад илүү дуртай бол классик френч будалт хийж, хумсны үзүүр дээрээ цэцгэн хээ зурахыг зөвлөж байна. Мөн хэрэв илүү зоригтой, өнгөлөг будалт туршиж үзэхийг хүсвэл Claudia Li брэндийн адилаар тас хар өнгийн будалт дээр пастель, тод өнгийн цэцгэн хээ дүрслэхэд хангалттай.

Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 1)
Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 2)
Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 3)

Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 4)

VERY PERI

Pantone өнгөний институт 2022 онд зориулж түүхэндээ анх удаагаа бэлэн байгаа өнгөний сонголтуудаас биш, харин цоо шинэ 17-3938 гэх кодтой өнгийг зохиосон бөгөөд үүний үр дүнд “Very Peri” хэмээх нил ягаан өнгийг санагдуулах шинэ өнгийг гаргасан билээ. Энэ улиралд тус өнгийн хувцас, аксесуарууд маш эрэлттэй байх тул маникюрандаа мөн нил ягаан өнгийг зоригтой ашиглаарай.

Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 5)
Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 6)

ХУРЦ ҮЗҮҮРТЭЙ ХУМСНЫ ХЭЛБЭР

Урт хумсанд дурлагчдад дуулгах таатай мэдээ бидэнд байна. Хэрэв сүүлийн жилүүдэд маникюрын салбарт бүйлсэн болон дөрвөлжин хумсны хэлбэрүүд зонхилж байсан бол одооноос хурц үзүүртэй, урт хумс давамгайлах төлөвтэй байгаа юм. Энэхүү зоримог хэлбэр нь гарын хуруунуудыг илүү урт, нарийхан харагдуулдаг онцлогтой.

Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 7)
Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 8)
Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 9)

Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 10)

ЦАГААН ӨНГӨ

Цулгуй байдлаар, аль эсвэл будалтын суурь өнгөөр ашигласан ч цагаан өнгийн маникюр хэзээ ч моданаас гарахгүй гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Мөн цагаан өнгийн маникюр нь ямар ч төрлийн хувцаслалттай сайхан зохицдог давуу талтай. Хүссэн дизайн болон хээтэй хослуулаарай.

Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 11)
Загварын шоунууд дээр зонхилсон маникюрын трендүүд (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх