Хайх

Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ?

Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ?

Амьсгалдаг будагтай маникюр, алжаал ядаргаа тайлах hand spa үйлчилгээ

Text: Э.Цовоо


Маникюрт орж гелэн будгаар хумсаа будах нь бидний амьдралын хэв маягийн нэг хэсэг болжээ. Гоёмсог маникюртай байх нь сайн хэрэг ч тогтмол гелен будгаар хумсаа будсанаас улбаалан хумс гэмтэх, нимгэрэх зэрэг асуудлуудтай тулгардаг. Тэгвэл эдгээр асуудлыг шийдэх зорилготойгоор Үлэмж Грийс салон витаминаар баялаг, хумсны ургалт, бат бөх байдлыг дэмжих үйлчилгээтэй маникюрыг хэрэглэгчдэдээ санал болгосоор ирсэн байна.  


Хумсыг тэжээлээр тэтгэж, гэмтээдэггүй Грийс маникюр

Франц маникюр буюу өнөө цагийн сонгодог хумсны будалтыг анхлан зохиосон АНУ-ын Orly брэндийг Үлэмж Грийс салон 2012 онд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байв. Тэд маникюр, педикюрийн үйлчилгээндээ зөвхөн Orly брэндийн будгуудыг ашигладаг ба энэхүү брэнд нь эрүүл мэндэд хоргүй, амьтад дээр туршилт хийдэггүй гэдгээрээ хэрэглэгчид дунд алдартай. Тодруулбал, Orly брэндийн будгууд нь ихэнх хумсны будагт агуулагддаг, хүний биед хортой 12 төрлийн химийн бодисгүй бөгөөд эсрэгээрээ хумсны ургалтыг дэмжих, бүтцийг сайжруулахад тусалдаг витамин A, B5, C, E зэргийг найрлагадаа багтаасан байдаг. Мөн тэд хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан Orly Breathable буюу хүчилтөрөгч, чийгшлийг хумсанд нэвтрүүлэх үүрэгтэй эмчилгээний амьсгалдаг будгийг санал болгодог билээ. 

Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ? (фото 1)
Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ? (фото 2)
Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ? (фото 3)
Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ? (фото 4)

Дашрамд дурдахад, Orly брэнд нь Orly Color Labs буюу хэрэглэгч нар өөрийн хүссэн өнгөтэй хумсны будгийг бүтээх боломжтой лабораторийг үүсгэн байгуулсан ба давхар мэргэжлийн хумсны артистуудад зориулсан Orly Plus хэмээх сургалтын үйлчилгээг нэвтрүүлж салбарынхаа мэргэжилтнүүдийг илүү өргөн хүрээнд дэмжиж эхэлсэн байна.


 Халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр хангасан

Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ? (фото 5)

Үлэмж Грийс салон нь үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, маникюр хийхдээ ашигладаг бүх багажуудаа эмнэлгийн стандартад нийцүүлэн ариутгадаг. Тухайлбал, тэд Вьетнам улсын зэвэрдэггүй гангаар хийгдсэн багажийг гурван шатлалт ариутгал халдваргүйжүүлэлт хийж үйлчилгээндээ ашигладаг. Ингэхдээ үйлчилгээ бүрийн дараа багажуудаа дунд түвшний ариутгах уусмалд хийж ариутган, дахин 130-140 хэмийн халуунд 20-30 минутын турш эмнэлгийн түвшний ариутгалын тусгай төхөөрөмжид ариутгаж, хатаадаг байна.


Гарыг булбарай, зөөлөн болгох Hand Spa үйлчилгээ

Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ? (фото 6)
Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ? (фото 7)

Тэд маникюр, педикюрийн үндсэн үйлчилгээнээс гадна гарын арьсыг чийгшүүлж, тэжээл өгч, өнгийг нь сэргээх үүрэгтэй Hand Spa хэмээх тусгай үйлчилгээг санал болгодог. Энэхүү үйлчилгээнд гарыг амраах, цусны эргэлт сайжруулах, стресс бууруулах иллэг, мөн арьсны өнгийг сэргээх гуужуулалт, зөөлрүүлэн чийгшүүлэх уурын эмчилгээ, маск зэрэг цогц арчилгаа багтжээ.

Түүнчлэн Hand Spa үйлчилгээнд АНУ-ын алдарт Cuccio брэндийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг байна. Тус брэнд нь найрлагадаа зөгийн бал, сүү, лаванда, кактус гэхчлэн зөвхөн байгалийн гаралтай, тэжээллэг орцуудыг агуулсан учир арьсыг гүн чийгшүүлж, нөхөн сэргээх төдийгүй гоёмсог үнэр нь танд үйлчилгээний туршид тайвшрал, тав тухыг мэдрүүлэх болно. 

Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ? (фото 8)
Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ? (фото 9)
Хумсны бат бөх, эрүүл байдлыг дэмжих Грийс маникюр гэж юу вэ? (фото 10)

Ulemj Grease

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар

Утас: 7777 9595

Facebook: Ulemj Grease

Instagram: @ulemj.grease

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх