Хайх

Зуны нарлаг өдрүүд, залуу нас, Капри дахь аяллыг санагдуулах үнэртнүүд

Зуны нарлаг өдрүүд, залуу нас, Капри дахь аяллыг санагдуулах үнэртнүүд

Бишрэлт Бьютид албан ёсоор худалдаалагдаж буй зуны шинэ сүрчигнүүд

Text: Г.Тэмүүлэн


Шинэхэн жимс, сэнгэнэсэн гаа, борооны дараах чийг, анхилуун цэцэгсийн үнэргүйгээр зуны улирлыг төсөөлшгүй. Энэ зун ямар ч төлөвлөгөөтэй байсан аз жаргалаар дүүрэн, мартагдашгүй дурсамж үлдээе гэвэл Бишрэлт Бьютид худалдаалагдаж буй зуны шинэ сүрчигнүүдийг туршаад үзэхийг бид зөвлөж байна.

Шүүслэг жимс, шинэхэн цэцэгсийн үнэртэй Daisy Love Marc Jacobs

Зуны нарлаг өдрүүд, залуу нас, Капри дахь аяллыг санагдуулах үнэртнүүд (фото 1)

Marc Jacobs загварын ордон 2007 онд Daisy гэх шинэ сүрчигний цувралаа танилцуулсан даруйдаа дэлхийн бүсгүйчүүдийг байлдан дагуулсан бөгөөд энэ нь одоог хүртэл залуу охид бүсгүйчүүдийн хамгийн дуртай сүрчигнүүдийн нэг болсоор байна. Шинэхэн жимсний шүүс, модны холтос, зуны нарлаг өдрүүд болон мөнхийн залуу насыг хамтад нь хольж цэцгэн тагтай өхөөрдөм хэлбэрийн савлагаанд хийн сэгсэрсэн мэт шинэ Daisy Love сүрчиг нь эрч хүч, эмэгтэйлэг байдлаар хормын зуур цэнэглэх болно. Энэ бүх мэдрэмжийг бөөрөлзгөнө, заар, нил цэцгийн модны найрлагыг хослуулснаар бий болгожээ.

Ногоон цай, бергамот жүржийн үнэртэй CK One Calvin Klein

Зуны нарлаг өдрүүд, залуу нас, Капри дахь аяллыг санагдуулах үнэртнүүд (фото 2)

Сэнгэнэсэн ногоон цай, шүүслэг жүржийн үнэр давамгайлсан энэхүү юнисекс сүрчгийг Calvin Klein брэнд орчин үеийн залууст тусгайлан зориулж урласан бөгөөд эрх чөлөө, залуу нас, мэдрэмтгий байдлыг бэлгэддэг. CK One нь анх 1994 онд танилцуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл брэндийн хамгийн алдартай, олон шүтэн бишрэгчтэй бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байна. Уг сүрчиг нь зуны аагим халуун өдрүүдэд цэнгэг агаар мэт шинэхэн, цэмцгэр мэдрэмжийг төрүүлнэ.

Жимсгэний нухаш, далайн салхины үнэртэй Burberry Her, Mr. Burberry Indigo

Зуны нарлаг өдрүүд, залуу нас, Капри дахь аяллыг санагдуулах үнэртнүүд (фото 3)

Өнгөрсөн оны сүүлээр танилцуулагдсан Burberry Her сүрчиг нь брэндийн шинэчлэгдсэн логотой анхны үнэртэн болсон байдаг. Адал явдалд дуртай, зоригтой, их хотын бүсгүйчүүдэд зориулсан уг сүрчиг нь алдарт сүрчигний мэргэжилтэн Фрэнсис Куркджианы бүтээл юм. Нухсан жимсгэнэ, нил цэцэг, мэлрэг цэцэгтэй нэгдэж, хув болон модны сэнгэнэсэн нотоор өндөрлөнө.

Зуны нарлаг өдрүүд, залуу нас, Капри дахь аяллыг санагдуулах үнэртнүүд (фото 4)

Далайн эрэг дагуу үлээх зөөлөн салхийг санагдуулам цэнгэг Mr. Burberry Indigo сүрчгийг Burberry брэнд мөн л өнгөрсөн онд танилцуулсан юм. Сүрчигт нимбэг, розмарин, нил цэцгийн навч, гааны тосны үнэр давамгайлах бол хув болон царс модны дулаан нотууд илүү гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлнэ. Сүрчигний савлагааны дизайныг брэндийн алдарт хөх өнгийн тренч цувнаас сэдэвлэсэн байна.

Сайн чанарын арьс, жүрж, пачули цэцгийн үнэртэй Montblanc Explorer

Зуны нарлаг өдрүүд, залуу нас, Капри дахь аяллыг санагдуулах үнэртнүүд (фото 5)

Яг одоо бүхнийг орхиод эзгүй хээр автомашинтайгаа давхимаар байна уу? Аялал, адал явдлыг эрэлхийлэгч эрчүүдэд зориулагдсан Montblanc Explorer сүрчиг нь нүд ирмэхийн зуур таныг оффисын ширээнээс дулаан орны зэрлэг байгальд аваачих болно. Montblanc брэнд сайн чанарын арьс, модны гүн гүнзгий үнэр, Италийн бергамот жүрж, Хаитигийн ветивер, Индонезийн пачули цэцэгсийг хослуулан эрч хүчээр сэлбэх сонгодог эрэгтэй сүрчиг гарган авчээ.

Цитрус жимсний үнэртэй A Girl in Capri Lanvin

Зуны нарлаг өдрүүд, залуу нас, Капри дахь аяллыг санагдуулах үнэртнүүд (фото 6)

Хэдхэн хоногийн өмнө шинээр танилцуулагдсан цитрус жимс, цагаан цэцэг, заарын ноттой уг үнэртэн нь арьсанд хүрмэгцээ сэтгэл санааг өөдрөг бодлуудаар дүүргэнэ. Жишээ нь Капри арал, нарны туяа, далайн эргийн амралтыг санагдуулж, зүгээр л амьдралын хором мөч бүрийг таашаах хүсэл төрүүлдэг. Аз жаргалтай зуны дурсамж үлдээе гэвэл шинэхэн, зөөлөн үнэртэй энэхүү сүрчгээс хэдэн дуслыг түрхэхэд хангалттай.

Цэцэг, мод, жимсний үнэртэй Jimmy Choo Floral

Зуны нарлаг өдрүүд, залуу нас, Капри дахь аяллыг санагдуулах үнэртнүүд (фото 7)

Цэцэг, жимсний нот давамгайлсан шинэ үнэртэн. Гоо үзэсгэлэн, эрч хүч, өөртөө итгэлтэй байдлыг бэлгэддэг JImmy Choo Floral сүрчиг нь бэрсүүт жүрж, бергамот, тоор жимсний үнэрээр нээгдэж, аажмаар замбага цэцэг, амтлаг вандуй, гүйлсийн цэцгээр үргэлжилнэ. Төгсгөлд нь мод, заарын гүн үнэр мэдрэгдэнэ. Товчхон тодорхойлбол зөөлөн, эмэгтэйлэг сонгодог сүрчиг юм.

Bishrelt Beauty

Утас: 70128977

  • Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар
  • Шангрила Моллын 1 давхар
  • Улсын их дэлгүүрийн 1 давхар
  • Централ Тауэрийн 2 давхар
  • Оргил Шилтгээний 1 давхар
  • Наадам Центр 1 давхар
  • Дархан их дэлгүүрийн 1 давхар
  • E-Mart худалдааны төвийн 2 давхар
  • Хороолол дахь E-Mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхар
  • Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар
  • Хүннү Молл-ийн 1 давхар
  • 3-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхар
  • 1-р хороолол Өнөр Хорооллын Номин Hypermarket-ийн 1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх