Хайх

Дуучин Гвен Стефани болон Блейк Шелтон нар сүй тавилаа

Дуучин Гвен Стефани болон Блейк Шелтон нар сүй тавилаа

Блейк Шелтон: Hey @gwenstefani! 2020 оныг минь аварсанд баярлалаа!

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт дуучин Гвен Стефани болон кантри дуучин Блейк Шелтон нар саяхан сүй тавьжээ. Блейкийн гэрлэх саналд Гвен зөвшөөрсөн хариу өгсний дараа хосууд зургаа тус, тусын Instagram хуудсандаа нийтэлж сүй тавьснаа зарласан байна.

Блейк Шелтон өөрийнхөө Instagram хуудсанд зургаа хийхдээ "Hey @gwenstefani! 2020 оныг минь аварсанд баярлалаа, ер нь бүх амьдралыг минь... Би чамд хайртай. 'Тийм' гэсэн хариулт сонссон шүү" хэмээн бичсэн бол Гвен зурган доороо "YES, please" гэж бичиж удахгүй гэрлэх гэж байгаагаа олон нийтэд баяртайгаар зарлалаа.

Алдартай хос маань анх "The Voice" телевизийн шоуны үеэр танилцаж байсан бөгөөд 2015 оноос хойш нийт таван жил болзсоны дараа ийнхүү сүй тавьж байгаа юм.

Дуучин Гвен Стефани болон Блейк Шелтон нар сүй тавилаа (фото 1)
Дуучин Гвен Стефани болон Блейк Шелтон нар сүй тавилаа (фото 2)
Дуучин Гвен Стефани болон Блейк Шелтон нар сүй тавилаа (фото 3)
Дуучин Гвен Стефани болон Блейк Шелтон нар сүй тавилаа (фото 4)
Дуучин Гвен Стефани болон Блейк Шелтон нар сүй тавилаа (фото 5)
Дуучин Гвен Стефани болон Блейк Шелтон нар сүй тавилаа (фото 6)
цааш үзэх