Хайх

Сэтгэл сэргээм гэрэл болон өнгөний тоглолт

Сэтгэл сэргээм гэрэл болон өнгөний тоглолт

Лиз Уэстийн бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Скантори хотод орших Гэгээн Жоны хуучин сүмийн барилгад, уран бүтээлч Лиз Уэст жинхэнэ гэрлийн тоглолт хийжээ

Английн хуучин сүмд хийгдсэн "Our color reflection" буюу "Бидний өнгөний тусгал" гэх нэртэй ийм нэгэн инсталляц хүмүүсийн сэтгэлийг хөгжөөж байна. Зургаадугаар сарын 26 хүртэл байх энэхүү инсталляц нь сүмийн шаланд байрлуулсан зуу, зуун шилнүүдэд ойх олон өнгийн гэрлийн хугарлаас бүтжээ. Сүмийн нуман хаалга, багана тэр л солонгорсон өнгөөр гэрэлтэх ба хүмүүс газраар нэлийсэн шилэнд өөрсдийн дүрийг харж болно. Ингэснээр тэд өөрсдөө мөн  Лиз Уэстийн уран бүтээлийн нэг хэсэг болж байгаа юм.

Энэхүү инсталляц нь хүмүүсийн орон зай болон өнгөний ойлголтыг өөрчлөх зорилготой гэнэ. Мөн "Our color reflection" бүтээл нь өнгө үзэгчдийн сэтгэл хөдлөл, сэтгэхүй болон оюун ухаанд хэрхэн нөлөөлж байгааг судлах үүрэгтэй гэнэ.

Сэтгэл сэргээм гэрэл болон өнгөний тоглолт (фото 1)

цааш үзэх