Хайх

Пикассо ба Матисс нарт урам зориг өгсөн зураач охины уран бүтээлүүдийг харцгаая

Пикассо ба Матисс нарт урам зориг өгсөн зураач охины уран бүтээлүүдийг харцгаая

Дөнгөж 16 настай байхдаа урлагийн ертөнцийг шуугиулж байсан Байя

Text: Buro.Mongolia


Зураг:

Байя Махеддин (1931-1988) бол Алжирын хамгийн алдартай зураачдын нэг юм. Байя ердөө 16 настай байхдаа Алжир уламжлалт хэв маяг шингэсэн уран бүтээлүүдээрээ Парисын урлагийн ертөнцийг алмайруулж байсан түүхтэй.

Байя Махеддиныг дөнгөж таван настай байхад нь түүний эцэг эх таалал төгссөн бөгөөд охиныг эмээ нь өсгөн хүмүүжүүлсэн байдаг. Түүнд сургуульд сурах боломж байгаагүй тул охин Маргарет Камин гэх Франц эмэгтэйн гэрийн үйлчлэгчээр ажиллах хэрэг гарчээ. Маргарет хамгийн анх Байяд зурах авьяас байгааг олж анзаарсан бөгөөд тэрээр охины энэ авьяасыг хөгжүүлэхээр түүнд бүх зүйл дээр нь тусалж, шаардлагатай зургийн хэрэгсэл ба бусад материалуудыг худалдан авч өгч байжээ.

Францын урлагийн бүтээлийн худалдаачин, цуглуулагч Эме Маг 1947 онд өөрийн галерейд хамгийн анх Байягийн бүтээлүүдийг дэлгэж байсан юм. Тухайн үед залуухан зураач мөн л 16 настай байсан гэдэг. Парис хотноо зохиогдсон түүний энэхүү анхны үзэсгэлэнгийн каталог дээрх өмнөх үгийг Францын алдарт сюрреалист яруу найрагч Андре Бретон бичиж байжээ.

"Би төгсгөлд харамсах биш харин эхлэлийг онцлохын тулд ярьж байна. Байя бол хатан хаан. Би түүнийг шинэ эриний эхлэлийг тавьсан, шинээр хөөрсөн пуужин гэж хэлнэ" хэмээн Бретон бичжээ.

Байягийн уран бүтээлийг Пабло Пикассо өндрөөр үнэлж, 1948 онд хамтарч ажиллах санал тавьсан юм. Пикассо түүний бүтээлүүдээс маш их урам зориг авснаар өөрийн алдарт "Les Femmes d'Alger" (Алжир Эмэгтэйчүүд) гэх цуврал зургуудаа бүтээсэн байдаг. Пикассогоос гадна Байягийн уран бүтээлийн хэв маяг ба авьяас Анри Матисс, Жорж Брак нарт урам зориг өгсөн гэдэг.

Пикассо ба Матисс нарт урам зориг өгсөн зураач охины уран бүтээлүүдийг харцгаая (фото 1)

Байягийн уран зургуудад тод өнгө, баялаг хээ угалз, эмэгтэйчүүд, амьтан ба байгаль түлхүү харагддагаараа онцлогтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх