Хайх

Тернерийн нэрэмжит шагналыг анх удаа өнгөт арьст эмэгтэй уран бүтээлч хүртлээ

Тернерийн нэрэмжит шагналыг анх удаа өнгөт арьст эмэгтэй уран бүтээлч хүртлээ

Урлагийн ертөнцөд бас нэгэн түүхэн үйл явдал болж өнгөрлөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн цагийн өмнө Лондон хотын Тейт галерей орчин үеийн урлагийн хамгийн нэр хүндтэй Тернерийн шагнал гардуулах ёслолын ялагчийг зарлалаа. Энэ жил энэхүү шагналыг Танзани улсаас гаралтай, өдгөө 62 настай орчин үеийн уран бүтээлч Любаина Химид хүртсэн байна. Ингэснээр тэрбээр Тернерийн шагналыг хүртсэн анхны өнгөт арьстай уран бүтээлч ба хамгийн өндөр настай хүн болж байна. Учир нь 2017 оноос өмнө тус шагналд зөвхөн 50-иас доош насны хүмүүс нэр дэвших боломжтой байсан юм.

Любаина Химид арьс өнгөний асуудлыг хөндсөн сэдэвтэй уран зураг, инсталляцуудаараа алдартай. Тернерийн шагнал гардуулах ёслолын шүүгчид түүний "Lubaina Himid: Invisible Strategies and Navigation Charts" болон бусад бие даасан үзэсгэлэнгүүдийг онцолж, орчин үеийн урлагт оруулсан хувь нэмрийнх нь төлөө шагнажээ.

Любаина Химид төрөлх улсаасаа ээжийнхээ хамтаар Их Британид бүр бага насандаа шилжин ирсэн байдаг. Тэрээр Вимблдоны коллеж, Лондон дахь Хатан хааны нэрэмжит урлагийн коллежид тус, тус суралцаж төгссөн юм. Үүнээс хойш Химид арьс өнгөний асуудал, Африкийн соёлыг олон нийтэд дэлгэрүүлж иржээ. Мөн тэрээр 1980-аад онд Их Британи даяар дэлгэрч байсан "Black Art" гэх авангард урсгалыг идэвхтэй сурталчилж байсан юм. Түүнчлэн 2010 онд Химидийг урлагт оруулсан хувь нэмрийнх нь төлөө Их Британийн эзэнт гүрний одонгоор шагнаж байжээ.

Түүний уран бүтээлүүдийг 2018 оны нэгдүгээр сарын 8 хүртэл Ференс урлагийн галерейд үзэх боломжтой.

Тернерийн нэрэмжит шагналыг анх удаа өнгөт арьст эмэгтэй уран бүтээлч хүртлээ (фото 1)

цааш үзэх