Хайх

The New York Times-ын бестселлер номнууд

The New York Times-ын бестселлер номнууд

Романтик, адал явдал, нууцлаг үйл явдлуудтай

Text: Г.Тэмүүлэн


Бичих тусам билэг оюун бүрэлдэж, унших тутам ухаан бодол тэлнэ гэдэг билээ. Тэгвэл яг одоо АНУ-д зохиолчид ямар сэдвээр зохиол бүтээлээ туурвиж, уншигчид ямар сэдэвтэй ном түлхүү уншиж байгааг харж болох уран зохиолын шилдэг борлуулалттай 15 номын тоймыг танд эмхэтгэн хүргэж байна

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 1)


Private Paris
 Жеймс Паттерсон болон Марк Салливан

Хувийн мөрдлөгийн товчооны тэргүүн Жэк Морганд Францын урлаг соёлын нөлөө бүхий хүмүүсийн дунд гарсан аллагыг мөрдөх шинэ ажил гарчээ. 


 

 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 2)

 

Property Of A Noblewoman
 Даниэла Стил

Дэлхийн хоёрдугаар дайны үед амьдарч буй залуу бүсгүйн хайр дурлалын түүхийг өгүүлнэ. 

 

 

 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 3)


Dark promises
 Кристин Фихан

Энэхүү ном нь Америк зохиолч бүсгүйн 1999 оноос тасралтгүй гаргаж буй The Carpathian цувралын 40 дэх цуврал нь юм. Зохиолд мөнх амьдрах, хүссэн дүрсдээ хувирах зэрэг ер бусын чадвартай Карпатиан үндэстний тухай өгүүлдэг.


 

 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 4)

 

Me Before You
 Жожо Моес

Английн The Independent сонины орлогч эрхлэгч болтол дэвшиж явсан сэтгүүлч бүсгүй 2002 оноос эхлэн романтик зохиолууд бичиж эхэлжээ. Тэрээр "Оны шилдэг романтик зохиол" шагналыг хоёр ч удаа хүртсэн ба түүний 2012 онд хэвлүүлсэн "Me Before You" ном нь хамгийн алдартай. Энэ номонд нэгэн чадварлаг, чинээлэг залуу эр авто ослын улмаас бүтэн биеийн мэдээгээ алдсан тухай өгүүлнэ. Түүний шинэ асрагч бүсгүй амьдралын сайхныг эргүүлэн олоход туслах болно. Мөн уг зохиолоос сэдэвлэсэн Холливүүдын кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ.

 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 5)

 

The Nightingale
 Кристин Ханна

1991 оноос утга зохиолын ертөнцөд орж ирсэн америк зохиолч бүсгүйн хамгийн сүүлд хэвлүүлээд байгаа ном бол The Nightingale юм. 2015 онд худалдаанд гарсан цагаасаа хойш уншигчдын зүгээс тун өндөр үнэлгээтэй байгаа энэхүү зохиолоор сэдэвлэж кино хийх саналыг хэд, хэдэн кино компани гаргаад байгаа. Уг зохиолд Дэлхийн хоёрдугаар дайны үед бие, биенээсээ төөрсөн франц эгч дүүсийн тухай өгүүлдэг байна.


The New York Times-ын бестселлер номнууд (фото 6)


Playing the Odds

 Нора Робертс

Өдгөө 65 настай Нора Робертс Америкийн хамгийн алдартай романтик зохиолчдын нэгд тооцогддог. Тэрээр нийт 200 гаруй утга уянгын зохиол бичсэн бөгөөд түүний номнууд The New York Times-ын шилдэг борлуулалттай номын жагсаалтад нийт 861 долоо хоног бичигдэж байсан. Мөн шилдэг арван номны тэргүүн байранд 176 долоо хоног оржээ. Playing the Odds бол Нора Робертсын анхны зохиолуудын нэг бөгөөд 1985 онд хэвлэгдсэн ном юм. Энэхүү ном нь МакГрегорын гэр бүлийн тухай цуврал зохиолуудын анхных юм.

 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 7)

 

 


The Wedding Dress
 Рэйчел Хок

Америкийн зохиолч Рэйчел Хокийн хамгийн алдартай зохиол бол The Wedding Dress юм. Энэ ном 2012 онд гарсан цагаасаа хойш 17 удаа хэвлэгджээ. Зохиолд гарах Шарлотт гэх бүсгүй бол хуримын салоны эзэн. Бүсгүй өөрийн хуриманд өмсөхөөр нэлээд хуучны загвартай даашинз сонгоно. Уг даашинзыг өмнө нь гурван өөр бүсгүй хуриман дээрээ өмсөж байжээ. Номонд эдгээр бүсгүйчүүдийн хувь заяа болон удахгүй болох хуримын тухай маш сонирхолтой үйл явдлуудыг өгүүлнэ. 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 8)

 

The Girl On The Train
 Паула Хоукинс

Оксфордын их сургуулийг сэтгүүл зүйн чиглэлээр дүүргэж, The Times-ийн сэтгүүлч болсон Паула Хокинкс 2009 оноос романтик, инээдмийн чиглэлийн богино өгүүллэг, зохиолууд бичиж эхэлжээ. Гэвч эхний зохиолууд нь амжилтанд хүрээгүй тул тэрээр бичих арга барилаа өөрчлөн, илүү хүйтэн, бараан талын зохиол бичихээр шийдсэн нь зөв шийдвэр болсон байна. The Girl On The Train зохиол 2015 онд хэвлэгдсэн ба тэр жилийнхээ хамгийн өндөр борлуулалттай зохиолын нэг болжээ. Гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтын тухай өгүүлдэг уг зохиолоос сэдэвлэсэн кино энэ оны аравдугаар сард гарах болно. 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 9)

 

Off The Grid
 С.Ж Бокс

Бокс бол жинхэнэ орчин цагийн ковбой залуу. Олон нийтийн харилцааны чиглэлээр боловсрол эзэмшсэн тэрээр загасчлалын багш, фермер, жижиг хотын сонины сурвалжлагч зэрэг олон ажил хийж үзжээ. Харин 2001 онд анх хэвлүүлсэн Joe Pickett-ийн цуврал зохиол нь түүнийг алдаршуулсан юм. Off The Grid бол уг цувралын 16 дах буюу хамгийн сүүлд гараад байгаа зохиол нь юм.

 


The New York Times-ын бестселлер номнууд (фото 10)

Hawke
 Соер Беннет

Соер Беннет бол Америкийн эротик, насанд хүрэгчдэд зориулсан зохиол бичдэг одоо цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг аж. Нийт 30 гаруй шилдэг борлуулалттай ном бичсэн түүний хамгийн сүүлд гаргаад буй Hawke хэмээх уг зохиолд долоон жилийн дараа эргэн учирч буй хосуудын тухай өгүүлдэг.

 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 11)

 

All The Lights We Can Not See
 Антони Доерр

2014 онд хэвлэгдсэн уг зохиол 2015 онд Пулитцерийн шагнал болон Андрю Карнегийн нэрэмжит Утга зохиолын салбарын амжилтын шагналыг тус, тус хүртжээ. Үйл явдал нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн Францад өрнөх уг зохиолд сохор франц охин болон өнчин герман хүүгийн тухай гардаг байна.

 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 12)
The Liar
 Нора Робертс

The Liar бол алдарт зохиолч Нора Робертсын 2015 онд гаргасан шинэ зохиол юм. Номонд нэгэн бүсгүй өөрийн төрөлх хотдоо эргэн ирж, нөхөр нь түүнийг олон жилийн турш хууран мэхэлж буйг олж мэдэж буй тухай гардаг. 

 

 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 13)
Deep Blue

 Ренди Вэйн Вайт

Уг зохиол нь америкийн гэмт хэргийн чиглэлээр дагнан бичдэг зохиолч Ренди Вэйн Вайтын 1990 оноос хойш бичиж буй Doc Ford цувралын 23 дах буюу 2015 онд хэвлэгдсэн хамгийн сүүлийн зохиол нь юм.

 

 

 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 14)
The Gangster
 Клайв Каслер болон Жастин Скотт

Адал явдалт зохиолын төрөлд Клайв Каслер тун алдартай зохиолч ажээ. The Gangster зохиол нь түүний 2007 оноос хойш гаргаж буй XX зууны эхэн үеийн америк орон болон гэмт хэргийн ертөнцийн талаарх өгүүлдэг цуврал зохиолын хамгийн сүүлд гарсан ном юм байна.

 

 

The New York Times-ын бестселлер номнууд (фото 15)
The Steel Kiss
 Жефри Дийвер

Жефри Дийвер бол гэмт хэрэг, уран зөгнөлт зохиолын салбарын хамгийн алдартай зохиолч юм. Тэрээр Америк төдийгүй дэлхий даяар борлуулагдсан олон алдартай зохиолуудыг бичжээ. Энэхүү Steel kiss ном нь түүний 1997 оноос хойш гаргаж буй Lincoln Rhyme цувралын 2016 онд гарсан сүүлийн дэвтэр нь юм байна. Номонд Линкольн Райм болон түүний шинэ туслах энгийн гэр ахуйн хэрэгслийг ч аллагын хэрэгсэл болгон ашиглаж чаддаг цуврал алуурчныг мөрдөх болно.

цааш үзэх