Хайх

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Text: Buro.Mongolia


Лос Анжелес хотын Dolby театрт кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн арга хэмжээг хөтлөгч, комедиан Жимми Киммел хөтөлснөөс гадна Оскарын Шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн бүтээлүүдийг дуучин Рианна, София Карсон болон Дайан Уоррен, Lady Gaga, М.М.Киревани, Райан Лотт, Дэвид Бюрне, Mitski нар тайзнаа толилуулсан юм.

Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд ази гаралтай америкчуудад тохиолддог асуудлуудын талаар өгүүлэх "Everything Everywhere All at Once" кино цойллоо. Энэхүү кино нь нийт 11 төрөлд нэр дэвшсэнээс хамгийн чухал долоон шагналын эзэн болж бахдам ялалт байгуулснаас гадна жүжигчин Мишель Ео Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн анхны ази гаралтай жүжигчин болж түүх бүтээлээ.

Мөн түүнчлэн "The Whale" кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Брендан Фрейзерийн урт хугацааны дараах эргэн ирэлтийг Академи Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналаар мялаасан бол Оскараас өмнөх ёслолуудад ихээхэн сайшаагдаж байсан "Elvis", "The Fabelmans", "The Banshees of Inisherin", "Tar" бүтээлүүд наадмаас гар хоосон буцлаа. 

Ингээд 95 дахь удаагийн Оскарын наадмын нийт ялагчидтай танилцацгаая.

Шилдэг кино

"Everything Everywhere All at Once"

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 1)

Шилдэг найруулагч

Даниел Куан болон Даниел Шайнерт "Everything Everywhere All at Once"

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 2)

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Брендан Фрейзер, "The Whale"

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 3)

Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Мишель Ео, "Everything Everywhere All at Once"

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 4)

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Ке Хюи Куан, "Everything Everywhere All at Once"

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 5)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Жейми Ли Куртис, "Everything Everywhere All at Once"

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 6)

Шилдэг анимейшн 

"Guillermo del Toro's Pinocchio", Гиеэрмо дел Торро

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 7)

Шилдэг эх зохиол

"Everything Everywhere All at Once", Даниел Куан болон Даниел Шайнерт

Шилдэг сэдэвчилсэн зохиол 

"Women Talking", Сарри Полли

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 8)

Шилдэг олон улсын кино

"All Quiet on the Western Front", Герман

Шилдэг хөгжмийн зохиол

"All Quiet on the Western Front", Фолькер Бертельманн

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 9)

Шилдэг дууны найруулга

"Top Gun: Maverick", Марк Уангартен, Жеймс Х.Матер

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 10)

Шилдэг баримтат кино

"Navalny", Даниел Роер

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 11)

Шилдэг богино хэмжээний баримтат кино

"The Elephant Whisperers", Картики Гонсуалвес болон Гунит Монга

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 12)

Шилдэг богино хэмжээний кино

“An Irish Goodbye”, Том Беркли болон Росс Уайт

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 13)

Шилдэг богино хэмжээний анимэйшн

"The Boy, the Mole, the Fox and the Horse", Чарли Макеси болон Мэттю Фройд

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 14)

Шилдэг дуу 

"Naatu Naatu", "RRR", М.М.Киревани

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 15)

Шилдэг дүрсний эффект

"Avatar: The Way of Water" - Жо Леттери, Ричард Бэйнхэм, Эрик Сэйндон болон Даниел Барретт

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 16)

Шилдэг нүүр хувиргалт ба үс засалт

"The Whale", Адриен Морот, Жүди Чин болон Энн Мари Брэдли

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 17)

Шилдэг зураг авалтын дизайн

"All Quiet on the Western Front", Кристиан М.Гольдбек

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 18)

Шилдэг зураг авалт

"All Quiet on the Western Front", Жеймс Фриенд

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 19)

Шилдэг хувцас дизайн

"Black Panther: Wakanda Forever", Рут Картер

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 20)

Шилдэг эвлүүлэг

"Everything Everywhere All at Once", Пол Рожерс

2023 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 21)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх